“Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын хамт олон хуучин дугуйг шалгасны эцэст тусгай төхөөрөмжөөр хээлж нийтийн тээврийн хэрэгсэлд дахин ашиглах боломжийг бүрдүүлжээ.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэргэжлийн байгууллагад хандан эцсийн шийдвэрийг хүлээж байгаа гэнэ. Хэрвээ зөвшөөрвөл энэ ажлаа үргэлжлүүлж, хаягдал хуучин дугуйг дахин ашиглах боломжтой болох аж.