Халуун орны “Трами” шуурганы улмаас 26 хүн амь насаа алдаж, 150.000 гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ. Нийт 163.000 гаруй оршин суугч түр хоргодох байранд орогнож байгаа аж. Мөн 10 гаруй нислэг цуцлагдсан, төв банк хоёр дахь өдрөө валют арилжаа, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг зогсоосон талаар Иргэний хамгаалалтын албанаас мэдээлжээ. Салхины хурд 95 км/цагт хүрч үргэлжилсэн бөгөөд шуурга баруун зүгт Кордильера арлын хойд хэсгийн уулархаг нутгийг дамнан Өмнөд Хятадын тэнгис рүү чиглэн шуурч байгаа талаар мужийн цаг уурын агентлаг мэдээлсэн байна. Хүчтэй аадар бороо, үер усны аюулаас урьдчилан сэргийлж, шуурганы замд байгаа аж ахуйн нэгж, сургуулиудыг хаахыг тус улсын Засгийн газраас үүрэг болгож, нутгийн хойд хэсгийн зарим хотод аадар бороо орж, үер бууж, хөрсний гулгалт, шуурга шуурахыг анхааруулаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б. Оюунжаргал
“Трами” шуурганы улмаас 26 хүн амь насаа алдаад байна
- 2024/10/25
- •
- 45 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина
- Шинэ
- Хандалттай