horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Хүүхдийн төлөө санд 19 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ

post-img

Засгийн газрын “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг 2021 онд батлан хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлогоос 16,9, “Хүүхдийн фонд” ТББ-аас буюу соёл, урлаг, спортын тоглолтын орлогоос 2,1, байгууллага, иргэдийн хандив 17,2 сая гээд нийт 19 тэрбум төгрөгийн орлого тус санд төвлөрчээ.

Үүнээс олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилттай оролцож, тус журамд заасан болзол шалгуур хангасан 217 хүүхдийн шагнал урамшуулал, дэмжлэгт 490,9 сая төгрөг зарцуулагдаад байгаа аж. Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 23-ны хуралдаанаар “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнийг хянах журам”-ыг шинэчлэн баталсан юм. Үүнд, сангийн хөрөнгөөр хүүхдэд зориулсан барилга байгууламж шинээр барих, хүүхдэд зориулсан барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, бүтээн байгуулалтад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зохицуулалт тусган, хүрээг тогтоожээ. Мөн тус сангаас санхүүжилтээр дэмжих төслийн саналыг тухайн жилийн төсвийн хуулиар батлах хөрөнгө оруулалтын төсөл, үйл ажиллагааны жагсаалтад тусгах хүртэлх үе шат, хугацааг тусгасан байна. Хүүхдийн төлөө сангаас олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдэд олгож буй шагнал урамшууллыг Засгийн газраас олгох шагнал урамшуулалтай давхардуулан олгохгүй байх зохицуулалтыг тусгаж, уралдаан тэмцээн, наадам, олимпиадын жагсаалтыг шинэчлэн баталсныг ГБХНХЯ мэдээлжээ. 

0/1000