horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Ямааны годрон өвчнөөс улбаалан “ААН-үүд мал авахгүй байна” гэх мэдээлэл бүртгэгджээ

post-img

Мал эмнэлгийн ерөнхий газраас Дорноговь аймгийн Хатанбулаг,Хөвсгөл зэрэг  сумдад  ямааны годрон өвчин гарсан асуудлаар мэдээлэл өглөө.

Мал эмнэлгийн ерөнхий газрын  мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар “Бид Хатанбулаг суманд очиж ажилласан. Ямааны годрон өвчин 1952 онд Монгол Улсын баруун хязгаарт гарч байсан.

Үүнээс хойш энэ өвчлөлийг устгасан хэмээн үзсэн. Үхэл өндөртэй энэ өвчин нь 7 дугаар сарын 10-нд лаборторт шинжлэхэд цусан халдвар илэрсэн. Ингээд 7 сарын 23 нд дахин шинжилгээ авч вирусийн халдварт өвчин болох нь тогтоогдсон. 9 сарын 28 нд мал эмнэлгийн хүрээлэн, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораториос Хатанбулаг, Хөвсгөл сумдад очиж ажилласан. Ингээд малд задлан хийхэд годрон байж болзошгүй гэж үзсэн.

10 сарын 10-нд Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборторт шинжилгээ хийхэд ямааны годрон гэж албан ёсоор тогтоогдсон.

Одоогоор 74 малчин өрхийн 11 мянган ямааг өнөөдрийн байдлаар устгаад байна. Сүүлийн 3-4 жилд ямааны годрон өвчний үүсгэгчийн шинжилгээг хийж байгаа үүнтэй зэрэгцэн илэрлээ.

Цаашид халдвар нэмэгдвэл вакцинаа үйлдвэрлэж дархлаажуулалтыг эхлүүлнэ. Годрон өвчний дэгдэлт сонгууль, болон аймаг сумдын ойтой давхацсан.

Нууц хугацаа 45 хоног байдаг. Бид годрон өвчний эх үүсвэрийг судалж байна. Зээрийн төрлийн амьтнаас гаралтай байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас 10 километр орчмын зайд байрлах Тэнгэр тойром гэх газрын айлуудаас эхтэй буюу өвчний үүсвэрээр бохирлогдсон байх магадлал бий. Ер нь Хөвсгөл болон Хатан булаг нь сумын айлууд хамааралтай учраас малуудад халдварласан гэж үзэж байна. Голомтын бүсэд байгаа бүх малыг бүгдийг шинжлэх боломжгүй. Иргэдийн зүгээс бүх малаа шинжлүүлэх сонирхол байна.

Ямартай ч Хатанбулаг сумаас арилжаа үржлийн зорилгоор амьд ямаа гараагүй. Одоогоор өөр аймаг сумдад ямааны годрон тогтоогдохгүй байгаа нь сайн” гэлээ.

Годрон өвчний улмаас ямаагаа устгуулсан малчдад хуульд зааснаар орон нутаг дахь малын ханшийг судалж, өмнөх сарын статистиктай харьцуулж 90 хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгоно.

Одоогоор нөхөн олговор өгөх ажлыг сангийн яам хариуцаж эцэслэн шийдэх юм. Ямааны годрон өвчнөөс үүдэн экспорт хийж байгаа ААН-үүд түр үйл ажиллагаагаа зогсох эрсдэл бий болжээ. Одоогоор улсын хэмжээнд 6500 аж ахуйн нэгж мах экспортолдог. Тэгвэл малчид болон малын худалдаачид амьд мал болон төхөөрсөн малыг махыг зах зээлд нийлүүлэхэд зарим үйлдвэрүүд авахгүй байгаа талаар гомдлыг Мал эмнэлгийн ерөнхий газарт ирүүлжээ.

0/1000