БНХАУ-ын Чэндү хотноо болсон Зүүн Азийн аварга шалгаруулах хагас марафоны тэмцээнд хөнгөн атлетикийн Монголын шигшээ багийн болон “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208-р тусгай салбарын тамирчин ОУХМ Д.Гантулга хоёрдугаар байр эзлэн, мөнгөн медаль хүртэв.
Тэрээр 1 цаг 5 мин 07 секундэд замаа дуусган бариандаа оржээ. Уг тэмцээнд манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин уралдсан байна.