Грек улсын Хираклион хотноо болж буй Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид 1 хүрэл, шагналт 5-дугаар байр мөн 3 тамирчин контакт төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилт гаргалаа. Мөн холимог багийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчид гуравдугаар байр эзлэв. Тэргүүн байранд Израиль, хоёрдугаар байрт Герман улсын баг тамирчид шалгарсан байна.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин Ганбаатарын Монголжин хэсгийн барилдаанд Израйль, Панам, Швед тамирчдыг ялж, хэсгийн аваргын төлөө Унгар улсын тамирчинд ялагдаж, хүрэл медалийн төлөө нутаг нэг тамирчин Энхмөнхийн Шүрэнцэцэгтэй барилдан хүрэл медаль хүртсэн байна.
Тэгвэл контакт төрөлд +70кг жинд “Жамп” академийн Б.Хонгорзул Украйн улсын тамирчинтай аваргын төлөө тулалдаж мөнгөн медаль хүртлээ