horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Нийслэлийн барилдаанд өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүллээ

post-img

Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхийн уламжлалт барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нуман сүлд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Сүүнгийн туяа” ХХК, “Булган Хангай” дэвжээний бөх улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэв.

Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп,  “Булганхан” дэвжээний бөх улсын начин Д.Амарсайхан, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадрах Өглөө” ХХК, “Өсөх Зоос” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.

Дараагийн барилдаан 11-р сарын 02-ны ням гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаанаар үргэлжилнэ.

0/1000