Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Веном: Сүүлчийн бүжиг” кино театруудын ашиг орлогоороо тэргүүлээд байна. Sony компанийн эрхийг нь эзэмшдэг уг франчайзын гуравдугаар буюу сүүлчийн анги Хойд Америкийн 4100 гаруй кинотеатруудаас нийтдээ 51 сая ам.долларын ашиг олсон бол дэлхийн хэмжээнд нийт 175 сая ам.долларын ашгийг нээлтээ хийсэн долоо хоногтоо олжээ. Үүнээс Хятадын зах зээлээс 46 сая ам.долларын орлогыг олсон нь 2019 оноос хойш хамгийн их хэмжээний ашиг олсон супербаатарын сэдэвтэй киногоор тодроод байна. Цувралын нэгдүгээр анги 2018 оны 10 сард нээлтээ хийсэн долоо хоногтоо 80.2 сая ам.доллар, хоёрдугаар анги “Venom: Let There Be Carnage” 2021 оны 10 сард нээлтээ хийсэн долоо хоногтоо 90 сая ам.долларын орлогыг зөвхөн Хойд Америкийн бүс нутгаас олж байсантай харьцуулахад гуравдугаар ангийн орлогын үзүүлэлт нэлээн доошилсон харагдаж байна. 120 сая ам.долларын өртгөөр бүтсэн, найруулагч Келли Марселийн “Веном: Сүүлчийн бүжиг” кинонд Rotten Tomatoes-ийн кино шүүмжлэгчид 37 хувийн үнэлгээ өгчээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Г. Урантөгс
“Venom: The Last Dance” нээлтээ хийсэн долоо хоногтоо ашиг орлогоороо тэргүүлэв
- 2024/10/28
- •
- 24 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина
53
- Шинэ
- Хандалттай