АНЭУ-ын Дубай хотод хэт нимгэн, нэг давхартаа ертөө нэг л байр бүхий тэнгэр баганадсан өндөр барилга баригдаж эхэлжээ. Muraba хэмээх компанийн төсөл болох “Muraba Veil” хэмээх уг барилга нь 380 метр өндөр хэрнээ ердөө 22 метрийн өргөнтэй баригдана гэдгийг саяхан ил болсон төсөлд дурьдсан байна. Мөн 73 давхар бүхий тус барилгад 2-5 унтлагын өрөө бүхий нийт 131 орон сууц хийгдэнэ гэдгийг мэдээлжээ. Орон сууцнаас гадна дотроо спа, ресторан, уран зургийн галлерей, теннисийн талбай, кино театрыг багтаасан, архитектурын тун сонирхолтой загвар шийдэл бүхий уг барилгыг Дубай хотын автозамын гол амин судас болох Шейх Зайедын замын ойролцоо барихаар төлөвлөсөн ба барилгын загварыг “архитектурын Нобель” гэгддэг Притцкерын шагналыг 2017 онд хүртэж байсан Испанийн архитектурын RCR Arquitectes компани хийж гүйцэтгэсэн байна. “Muraba Veil” барилгын ажил 2028 оны 12 сард дуусах бөгөөд орон сууцны хамгийн доод үнэ нь 4.9 сая ам.доллараас эхлэх ажээ. АНЭУ-ын Дубай хот 300 метрээс дээш өндөртэй барилгын тоогоороо өнөөдөрийн байдлаар дэлхийд тэргүүлж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Г. Урантөгс
Хэт нимгэн, давхартаа ердөө нэг л байр бүхий тэнгэр баганадсан барилга Дубайд босч байна
- 2024/10/28
- •
- 24 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина
195
- Шинэ
- Хандалттай