Бямба гарагт Реал Мадрид Эль Класикогийн сүүлийн тойрогт өөрийн талбайдаа ширүүн өрсөлдөгч Барселона клубт 4:0-ээр ялагдал хүлээлээ.
Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд болсон уг тоглолтын эхний хагаст хоёр баг гоол оруулаагүй. Харин хоёрдугаар үеийн эхэнд Роберт Левандовски дубль хийснээр Барселона тоглолтыг тэргүүлж эхлэв. Улмаар хоёрдугаар хагасын дундуур Ламине Ямал тооны харьцааг 3:0 болгосноор, 17 нас 106 хоногтойдоо Эль Класикогийн түүхэнд гоол оруулсан хамгийн залуу тоглогч боллоо.
Тэрээр “Би Барселонад ажиллаж амьдарч байгаадаа маш их баяртай байна. Багийнхнаараа маш их бахархаж байна. Бид хувцас солих өрөөнд баяраа тэмдэглэсэн. Би үүнийг харах дуртай” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Барселона ялалт байгуулснаар Ла лигийг тэргүүлж байсан Реал Мадридын урд гарч, хүснэгтийг тэргүүлж байна. Харин Барсад хожигдсон Реал Мадридын энэхүү ялагдал тэдний Ла лигт 42 хожигдоогүй цувралыг зогсоолоо.