horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Хүний эмийн зөвлөл жороор олгох эмийн асуудлаар хуралдана 

post-img

ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл 2024 оны аравдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн олгох нөхцөлийн зөрүүтэй байдалд хийсэн үнэлгээний дүн болон уналт, таталтын эмийн нөөцийн өнөөгийн байдлын талаар асуудлыг хэлэлцжээ.

Тодруулбал, эмийн бүртгэлийн цахим “Лайсмед” програмд орсон 172 эмийн олгох нөхцлийн мэдээлэл, улсын бүртгэлийн дугаар, үйлдвэрлэгчээс ирүүлсэн хэрэглэх заавар дахь олгох нөхцлийн мэдээллийн зөрүүтэй байдлын талаар нийт 61 байгууллагаас тодруулгыг авч, хийсэн дүн шинжилгээг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас танилцуулжээ.

Иймд, Хүний эмийн зөвлөл энэ долоо хоногт дахин хуралдаж, жороор эмийн олгох нөхцлийн талаар засварыг оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

0/1000