horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Адель, Селин Дион нар биесээ тэвэрч, нулимс унагав

post-img

Бямба гарагийн орой Лас Вегас дахь Цезарсийн ордонд байрлах Колизейд дуучин Адель сүүлийн концертоо хийлээ. Энэ үеэр дуучин Адель Селин Дион нар халуунаар тэврэлдэж, нулимс унагасан нь олон нийтийг шуугиулаад байна.

Адель “Easy On Me” дуугаа дуулж байх үедээ сэтгэл нь хөдөлж, үзэгчдийн суудалд сууж байсан Селион Дион дээр очиж түүнийг тэвэрчээ. Энэ тэврэлтэд хоёр дуучин уйлж байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг хөндөөд байна.

Өдгөө 56 настай “Grammy” шагналт дуучин Селин Дион 2022 оны арванхоёрдугаар сард ховор тохиолддог мэдрэлийн эмгэгтэй гэдгээ зарлаж, одоо ч энэ өвчинтэй тэмцэж буй.

Харин Их Британийн алдарт дуучин Адель дуучны аяллаа дуусгаж, ирэх долоон жилд хийж бүтээдэггүй амьдралаар амьдрахыг хүсэж байна. Надад амралтай хэрэгтэй байна хэмээн нэгэн ярилцлагадаа хэлсэн билээ.

0/1000