Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах зам засварын хучилтын ажил хийгдэхтэй холбогдуулан Номин автобуудлаас эхлэлтэй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд зэрэг аймгийн чиглэлүүд 10 дугаар сарын 22-ны 08:00 цагаас эхлэн Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэж эхэлсэн. Энэ зохицуулалт аравдугаар сарын 28-ныг дуустал хугацаанд үргэлжлэх байсан ч хугацааг сунгасан байна.
Тодруулбал, дээрх чиглэлийн тээврийн хэрэгслүүд 2024 оны 10 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэх болсныг Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.