Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
АДМИН
Нэгж бүтээгдэхүүнд хэдэн төрлийн татвар нэмэгдэж байж эцсийн хэрэглэгчид хүрдэг вэ
- 2024/10/29

- 41 өдрийн өмнө

- 4 мин уншина

Татвар эцсийн дүндээ жирийн хэрэглэгч ард түмэн дээр тусдаг. Авсан бараа, үйлчилгээ, жишээлбэл, хайрцаг шүдэнзэд ч хүртэл бүх төрлийн татвар шингэдэг. Өнөөдөр Монгол Улсад нэг бараанд хэдэн төрлийн татвар нэмэгдэж байж эцсийн хэрэглэгчид очиж байна вэ? Энэ талаар эдийн засагчдаас тодрууллаа.

Б.Лхагважав: НӨОАТ бол эцсийн хэрэглэгч шууд төлдөг татвар

-Нэгж бүтээгдэхүүнд хэдэн төрлийн татвар нэмэгдэж байж эцсийн хэрэглэгчид хүрдэг вэ?

-Ямар нэгж бүтээгдэхүүнээс шалтгаална. Ер нь нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар (НӨОАТ), аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ), гаалийн татвар, онцгой албан татвар, нийгмийн даатгал орно доо.

-Та талхан дээр жишээ болгоод тайлбарлаж өгөхгүй юү?

-Та 2200 төгрөгөөр талх авлаа. Та 2000 төгрөгийн өртөгтэй талх авангуут дэлгүүрийн касс дээр 200 төгрөгийн НӨОАТ төлж байгаа юм. НӨОАТ бол эцсийн хэрэглэгч төлдөг шууд татвар. Тухайн дэлгүүр таны төлсөн НӨАТ-ыг гурав хоногийн дотор НӨОАТ-ын сан руу шилжүүлэх үүрэгтэй. Талхны өртөг үнэ 2000 төгрөгөөс талхны үйлдвэр 300 төгрөгийн ашиг олсон тул ААНОАТ-т 10 хувь буюу 30 төгрөг төлнө. 1700 төгрөгийн өртөг үнэнд ажлын хөлс шингэсэн тул ажилтанд олгох цалин дээрээс ХХОАТ, нийгмийн даатгалыг компани суутган авч, зохих санд 72 цагийн дотор шилжүүлсэн байна, 50-80 төгрөг. Үлдсэн өртөг үнэд гурил, чихэр, тос, дрож, савлагаа, ачилт түгээлт, хадгалалт, үндсэн талхны үйлдвэрлэлийн бүх өртөг, түүнчлэн сүлжээ дэлгүүрүүдийн 25-30 хувийн шимтгэл, банкны карт уншуулсны 1 хувийн шимтгэл, дээр нь зар сурталчилгаа, маркетингийн зардал орно. Түүнчлэн тухайн компанийн банкнаас авсан зээл, зээлийн хүү бүгд орно.

-Та НӨОАТ гээд андуураад ярьчихав уу, НӨАТ гэх бил үү?

-Ихэнх татварт орлого гэдэг үг байдаг нь тухайн орлогоос авах татвар гэсэн үг. Бид НӨАТ гээд буруу хэлээд хэвшчихсэн.

Ж.Дэлгэрсайхан: Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэж зараад, эцсийн үр дүнгээсээ татвар төлдөг

-Монгол Улсын татварын ачаалал хэр өндөр вэ?

-Хүмүүс татварын талаар янз бүрээр л ярьдаг. Татварын ачааллыг тооцсон олон улсын судалгааг харвал, Монгол Улс гайгүй хөгжиж байгаа орнууд дотроос хэт өндөр татварын дарамттай улс хараахан биш. Бид 2007 онд дөрвөн 10-ын систем гэдэг юм руу орсон. Орлогын, хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар гээд бүх татвараа 10 орчим хувь болгосон. Энэ хүрээнд харвал Монгол Улсын татварын нийт ачааллыг би нэг их өндөр гэж үздэггүй. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бага. Хөгжиж байгаа орнууд дотроо арай жаахан өндөр татвартай улс.

-Иргэдийн дунд нэгж бүтээгдэхүүнд түгээлтийн, зар сурталчилгааны гэх мэт маш олон татвар нэмэгдэж байж эцсийн хэрэглэгчид хүрдэг гэсэн ойлголт түгээмэл. Та энэ талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Татварын нийт ачааллыг тооцож байгаа нь заримдаа өрөөсгөл харагддаг. Өнөөдөр ХХОАТ, НӨАТ, нийгмийн даатгал гээд Монгол Улсад байгаа бүх татварыг нэмээд 40 гаруй хувийн татвартай байна гээд ярьдаг. Үүнийг шууд хэрэглэгч дээр ирж байгаа татварын дарамт гэж ойлгоход хэцүү. Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, зардаг. Эцсийн үр дүнгээсээ татвар төлдөг. Тэгэхээр нийт үр дүнгээр тооцогдож байгаа зүйл биш бөгөөд хэрэглэгч дээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дарамт тэр чигээрээ ирчихэж гэж ойлгох нь бас хэцүү. Саяны хэлсэн 10 хувийн татвараас хэрэглэгчид ногдох хувь дээр ХХОАТ, НӨАТ гарцаагүй нэмэгдэж ирж байна. Ерөнхийдөө 20 гаруй хувийн татварын дарамт байна гэсэн үг.

-Нийгмийн даатгалын шимтгэл татвар мөн, биш гэж маргах тохиолдол цөөнгүй гардаг. Нийгмийн даатгал төлөх хүсэлгүй иргэд ч олон байна. Үүний шалтгаан юунд байна вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг зүйл татвар хараахан биш. Түүний зүй ёсны зорилго тухайн иргэн өөрийнхөө ирээдүйн баталгааг хангахад зориулж байгаа хуримтлалын хэлбэр юм л даа. Нийгмийн даатгал бол тухайн иргэн зүй ёсны дагуу бүрэн өсгөөд, буцаагаад авах ёстой мөнгө. Гэхдээ өнөөдөр манайх хуримтлалын тогтолцоонд хараахан бүрэн шилжиж чадаагүй. Нийгмийн даатгал иргэндээ зөв үйлчилдэггүй, хүний амьдралын баталгааг хангахуйц хэрэгсэл болж бүрэн чадахгүй байгаа юм. Тиймээс иргэд бидний төлж байгаа татвар дарамт юм байна гээд, зарим нь төлөх хэрэг байна уу гэж яриад байх шиг санагддаг.

Д.Эрдэнэтуяа

- Шинэ
- Хандалттай