Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Өчигдөр Францын нийслэл Парис хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг хөлбөмбөгчнийг шалгаруулдаг “Ballon d’Or” ёслолын үйл ажиллагаа боллоо. Ингээд Испанийн шигшээ баг болон Манчестер Сити клубийн гол тоглогч Родри “Ballon dor”-ын эзэн болж, цомоо гардан авлаа.

Түүний хувьд Испанийн шигшээ багийг 12 жилийн дараа Европын аваргад түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй Луйс Суарес-аас хойш 64 жилийн дараа Испани улсаас төрсөн гурав дахь шилдэг хөлбөмбөгчин боллоо.

28 настай Мадрид гаралтай Родри нь Манчестер Сити болон Испанийн шигшээ багийн гол хөдөлгүүр юм.

Тэгвэл эмэгтэй “Ballon d’Or”-ын эзнээр Испанийн шигшээ болон Барселона клубийн тоглогч Айтана Бонмати тодров. Ийн тэрээр хоёр дахь жилээ дараалан шилдэг тоглогч боллоо.

Харин шилдэг залуу тоглогчоор энэ жил 17 настай Ламинь Ямал тодорч Копа цомыг гардан авлаа. Тэрээр хэдийгээр 17-хон настай ч Испанийг Европийн аваргад түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүний хувьд Бямба гаригт Барселонаг 4:0-ээр хожсон тоглолтын үеэр 17 нас 106 хоногтойдоо Эль Класикогийн түүхэн дэх гоол оруулсан хамгийн залуу тоглогч болсон юм.

- Шинэ
- Хандалттай