Жүжигчин Yoo Ah In-д холбогдох хар тамхины хэргээр давж заалдах шатны шүүх хурал эхэллээ. Сөүлийн Дээд шүүхийн эрүүгийн хэргийн 5-р хэлтэст хар тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн хэргээр яллагдагчаар татагдсан жүжигчин Yoo Ah In давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна. Yoo Ah in 181 удаа эмнэлгийн пропофол төрлийн хар тамхи хэрэглэсэн хэргээр буруутгагдаж анхан шатны шүүх түүнд нэг жилийн хорих ял, 2 сая воны торгууль ногдуулжээ. Жүжигчин Yoo Ah In бусдын нэр ашиглан зөвшөөрөлгүй эм авсан, нотлох баримтыг устгахыг оролдсон, танил талдаа марихуан хэрэглэхийг уриалсан зэрэг бусад хэргүүдийг үгүйсгэж байна.
Эх сурвалж: Allkpop