horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Бээжин хотод хутгатай этгээд таван хүнийг гэмтээж, шархдуулжээ

post-img

Даваа гаригт БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хутгатай этгээд энгийн иргэд рүү халдсан хэрэг гарсан байна.

Хятадын цагдаагийн байгууллагаас мэдээлснээр уг халдлагын улмаас таван хүн шархадсаны гурав нь хүүхэд байжээ. Бага насны хоёр хүүхэд газарт ухаангүй хэвтэж байгаа гар утасны бичлэг Хятадын сошиал орчинд тарсан байна. Халдлага даваа гаригт 15 цагийн орчимд Бээжингийн Хайдиань дүүргийн гудманд гарсан, хэргийн газраас 50 настай Тан хэмээх эрэгтэйг сэжигтнээр баривчилсныг цагдаагийн газрын мэдэгдэлд дурьджээ.

1.4 тэрбум хүн амтай Хятад улсад энгийн иргэдийн эсрэг халдах гэмт хэргийн тоо хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөн нэмэгдсээр байгаа юм. 2020 онд бага сургуулийн сурагчид руу хутгатай халдсан, 2022 болон 2023 онд цэцэрлэгийн ойролцоо хутгатай этгээд халдсан үйлдсэн хэргүүд Хятад улсад гарч байжээ.

43
0/1000