Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б. Оюунжаргал
Байшингийнхаа дэд бүтцийг шийдсэн өрхүүдэд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
- 2024/10/29

- 40 өдрийн өмнө

- 2 мин уншина

Дулааны алдагдалгүй амины орон сууц барьсан иргэдэд хөнгөлөлттэй зээл олгохоор яригдаж байна. Энэ асуудлыг ирэх оноос ажил хэрэг болгох боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Монголчуудын 31 хувь нь нийтийн зориулалттай орон сууц, 29 хувь нь өөрсдөө барьсан амины сууц, 38 хувь нь монгол гэр, 2 хувь нь инженерийн шийдэлтэй орон сууцанд амьдардаг гэх судалгаа гарчээ. Үндэсний баялгийн сангаар дамжуулан орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх юм. Энэ хүрээнд Засгийн газраас “Нийтийн болон амины орон сууцанд амьдрах нь чухал” хэмээн үзэж анхаарч ажиллахаа эрх баригчид онцолсон.

Өмнө нь 80 болон 150 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Энэ хүрээнд жилд 20 мянган айлд орон сууцтай болж байсан гэх мэдээлэл бий. Гэхдээ эдгээр айлууд дийлэнх өмнө нь орон сууцтай байсан гэдгийг хэлж байгаа юм. Тэгвэл цаашид гэр хорооллоос орон сууцанд орж байгаа, хөдөө орон нутагт орон сууц авах иргэдийг дэмжинэ гэдгийг Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Х.Батсуурь онцолсон.

2025 онд ипотекийн санхүүжилтийг 1.2 их наяд болгоно. Ийн олон айлыг ипотект хамруулах боломж нээгдсэнээр 2028 онд 60 мянган айлыг хамруулна. Ингэхдээ ипотекийн зээлийн 50 хувийг орон нутагт олгохоор төлөвлөжээ. Орон сууцжуулах ажлын хүрээнд

Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгоно

Хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй залуу гэр бүлийг дэмжиж орон сууцны зээл олгох

Дэд бүтцээ шийдсэн өрхөд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх гэх мэт энэ хүрээнд орон сууц барих стандарт журмыг боловсруулж 2025 оноос дээрх зорилтот ажлыг эхлүүлэх юм.

- Шинэ
- Хандалттай