horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

“Сэлэнгэ Бодонс” баг 450 саяын үнэтэй тоглогчдоо арга хэмжээ авлаа

post-img

“Сэлэнгэ Бодонс” багийн тамирчин А.Базаргүртэй холбоотой асуудал олон нийтийн сүлжээг шуугиулж байна. Түүнийг Дархан хотод болсон лигийн тоглолтын дараа өөр багийн тоглогчтой зодоон хийж, гэрээний заалт зөрчсөн гэх шалтгаанаар багийн эзэн Л.Наранбаатар арга хэмжээ авчээ. Тодруулбал нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль, арын албаны аж ахуйн ажлыг хоёр сар цалингүй хийх тухай шийтгэл оногдуулсан байна. Хэрвээ дахин ийм зөрчил гаргавал гэрээ цуцлахаа мэдэгдэв.

Волейболын спортоос сагсан бөмбөгийн спорт руу хөрвөсөн А.Базаргүр “SG Apes” багтай гэрээ байгуулсан боловч гэрээгээ цуцалж “Сэлэнгэ Бодонс” багтээ эргэн ирсэн. Тус багийн зүгээс А.Базаргүртэй 3 жилийн 450 сая төгрөгийн гэрээ хийсэн талаар хэдхэн хоногийн өмнө мэдэгдэж байсан юм.

0/1000