horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Цахилгаан, дулааны үнэ хэзээнээс хэдэн төгрөгөөр нэмэгдэхийг энэ баасан гарагт эцэслэнэ

post-img
<p>Цахилгаан дулааны үнийг арваннэгдүгээр сарын нэгнээс айл өрхүүдийн хэрэглээнээс шалтгаалж нэмэхээр яригдаж буй. Тэгвэл энэ асуудлаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл хийлээ.</p> <p>Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун “Нэг кВт цахилгаан 280 төгрөг байгаа. Үүнийг дунджаар 215 төгрөгөөр зарж, 355 тэрбумын алдагдал хүлээгээд байна. Эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаагаа  хангахад хүндрэлтэй болсон. Эдгээр асуудлыг шийдэхээр “Эрчим хүчний шинэчлэлт”-ийн үндэсний хороо байгуулсан. Эхний ээлжид эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь хүргэе. Их хэрэглээтэй айл өрхүүдийн цахилгааны үнийг өндөр тооцох. Ингэхдээ шууд нэмэхгүй  шатлалтай нэмэгдэнэ. Айл өрхүүд орой оргил ачааллын үед хэрэглээгээ удирдаж шөнө цахилгаан хэрэгслүүдээ залгавал ашигтай байна. Цаашлаад инфляц долларын ханшны өөрчлөлт, шинэ эх үүсвэрүүдийн хамаарлыг оруулаад улирал болгон индексжүүлнэ. Ингэснээр тогны үнэ огцом нэмэгдэхгүй бага багаар нэмэгдэх боломжтой юм. Энэ баасан гарагт цахилгааны үнийг шинэчлэн тогтоох асуудал эцэслэгдэнэ“ гэлээ.</p> <blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow"> <p>Манай улсын 1кВт цахилгааны үнэ дунджаар 215 төгрөг. Энэ нь ОХУ-аас цахилгааны үнээс айл өрх 65, ААН байгууллага 32 хувиар, БНХАУ-ын цахилгааны үнээс айл өрх 89, ААН 23 хувиар хямд байна.</p> </blockquote> <p></p>
0/1000