Хөвсгөл аймгийн хэмжээнд 322 өрхийн 124,1 мянган толгой мал отроор өвөлжих урьдчилсан судалгаа гарсан байна. Өөрийн аймгийн бусад сумын нутагт 7 сумын 103 өрхийн 43172 толгой мал үүнээс 33613 толгой бог мал, 9559 бод мал отроор өвөлжих юм. Гаднын аймгийн нутагт 20 өрхийн 14679 толгой мал отроор өвөлжинө. Тодруулбал, Шинэ-Идэр сумаас Булган аймгийн 9 өрхийн 5485 толгой мал, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1 өрхийн 547 толгой мал өвөлжинө.
Хилийн зурвас газар нутагт 65 өрхийн 25493 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 134 өрхийн 40817 толгой мал тус тус өвөлжихөөр бэлтгэлийг хангасан гэж Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.