horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Дугаар олголтын таван шалгуур үзүүлэлт иргэдийг бухимдуулж байна

post-img

Улаанбаатар хотын түгжрэлийн буруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотой арваннэгдүгээр сарын 8-аас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх Нийслэлийн засаг даргын захирамж гарсан. Тодруулбал, нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах таван шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.

  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  • Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх;
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
  • Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;

Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж буй.

Энэ асуудалтай холбоотой үүссэн ачаалал, иргэдийн байр суурийг хүргэхээр Баянзүрх дүүргийн 8-р хороо хилчний-24 “Таван ган” трейдийн байранд байрлах Авто тээврийн Үндэсний төвийн Амгалан дах салбарыг зорьж очлоо. Манай сурвалжлах багийг очиход хөл тавих зайгүй оочир дараалал үүссэн байв. Хүн хөдөлгөөн ихтэй  агаар орчин ч дутмаг, бүгчим, халуун. Нийслэлийн засаг даргын захирамж гарсан өдрөөс эхлэн, дугаар солиулах, шинэ дугаар захиалах иргэд ачаалал ихээр үүсгэж байгааг үйлчилгээний ажилчид хэлж байв. Мөн машин худалдаачид, иргэд нэг машины дугаар авахад 2,3 хоногоор оочирлож байгаа тухайгаа бухимдан ярилаа. Өмнө нь хууль дүрмийнхээ дагуу мөнгөө төлөөд үйлчлүүлж болдог байсан зүйлийг хэрэггүй хууль баталж оочир дараалал үүсгэж байна гэх иргэд ч цөөнгүй байсан юм.

Тус  асуудлаар “Замын хөдөлгөөний удирдах төв” Хөдөлгөөн зохицуулах хяналтын хэлтсийн дарга Н.Намуунаас тодруулахад, 

Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 400-500 мянган машин замын хөдөлгөөнд идэвхитэй оролцож байна. Өөрөөр хэлбэл оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/ цаг байгаа. Харин нийслэл 250 мянгаас доош тээврийн хэрэгсэлтэй болвол 25 км/ цагаас дээш хурдтай явах боломжтой болж буй. Иймээс Улаанбаатар хотод 750 мянган тээврийн хэрэгслээс хасалт хийн 730 мянга болсон тохиолдолд таван шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын дугаар олгоно гэлээ. 

0/1000