Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Д. Сарантуяа
Волейболын лиг үзэгчдийн цангааг тайлахад бэлэн болов
- 2024/10/29

- 4 өдрийн өмнө

- 6 мин уншина

Монголын Волейболын холбооны 2024-2025 оны Үндэсний Дээд Лиг энэ Баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 01-ний өдөр хөшгөө нээх гэж байна. Эмэгтэй 9, эрэгтэй 7 баг аваргын цомын төлөө өрсөлдөх юм.

Энэ жил шинээр гурван баг лигийн тэмцээнд өрсөлдөхөөр болсон бол зарим багууд задарч, шилдэг тамирчид өөр өөр багт шилжиж очсон нь олны анхаарлын төвд байна. Өнгөрсөн жилийн Лигийн аварга “Баянхонгор Корунд Гео” болон “Шанх Транс” “Натур Мед Ноён” багууд байхгүй.

2024 оны шинэ улирлын лигт эрэгтэйчүүдээс “Төв Миг” болон Өмнөговь аймгийн “Өмнөговь Энержи” клуб, “Минтонетт Говь” клуб анх удаа оролцох гэж байна. “Төв Миг” клуб шилдэг тамирчдаас багаа бүрдүүлсэн бол, лигийн мөнгөн медальт “Шанх Транс” багийн зарим тамирчид өрх тусгаарлаж, “Өмнөговь Энержи” багийг байгуулжээ. Ийн Өмнөговь аймгаас дахин нэг баг лигт өрсөлдөхөөр болж байна.

Харин “Шанх Транс” багийн хувьд энэ жилийн лигт ивээн тэтгэгч басхүү нэрээ өөрчилж “SG Shankh” болжээ. Нэрээс нь харахад тэд Монголын тэргүүлэх групп “Шунхлай”-тай хамтын ажиллагаа эхлүүлсэн байна. Ингэснээр сагсан бөмбөг болон волейболын спортод Шунхлай групп” өөрсдийн багуудтай боллоо.

“Шилдгүүдээс бүрдсэн Төв Миг” түрүүлж чадах уу

Волейболын Үндэсний Дээд лигт анх удаа оролцож гэж байгаа “Төв Миг” клуб лигийн шилдэг тоглогчдоор багаа бүрдүүлсэн. Тэдний сонгож, гэрээ үзэглэсэн тамирчид бүгд волейболын спортод цойлж, олон жил туршлагатай тоглосон тамирчид. Тухайлбал лигийн хоёр удаагийн аварга ОУХМ М.Цэрэнбаатар тус багийг ахална.

Талбайн жанжин, багийн цөм болсон М.Цэрэнбаатар 2019 онд “Хасу Мегастарс” багтай аваргын цомыг өргөсөн. Харин үүний дараа “Натур Мед” багтай нэгдэж хоёр ч удаа аварга болсон. Тэгвэл түүнийг энэ жил өөр багаас, өөр өмсгөлтэйгөөр харах нь. Харин түүний багын найз алтан хамтрагч гэгддэг туршлагатай холбон тоглогч Б.Наранбаяр мөн түүнтэй хамтран зүтгэнэ. Тэрээр мөн “Төв Миг” клубтэй гэрээ үзэглээд байгаа юм.

Ийн ойлголцол сайтай хоёр тоглогчийн араас Замбативийн Цэнд-Аюуш, Гантулгын Цэнд-Аюуш, Б.Анхбаяр нарын шилдэг довтлогчид, мөн өнгөрсөн жил лигийн аварга болсон “Баянхонгор Корунд Гео” багийн легионер Иран тамирчин Даниел Моатазеди нар тус багийг бүрдүүлж байна. Ингээд харвал “Төв Миг” баг энэ жилийн лигт хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх нь гарцаагүй. Энэ ч утгаараа тус багаас их зүйл хүлээж байна.

Солонгосын нэрт тамирчин Ли Сон Гю “Хасу Мегастарс” багийн жолоог зална

Монголын волейболын ертөнцөд өөрсдийн өнгө төрх, тамирчдын ур чадвараараа манлайлж, ноён нуруугаа хугалахгүйгээр шилдэг баг гэдгээ харуулж чадаж буй баг бол яах аргагүй “Хасу Мегастарс” билээ. Тэднийг онцлохгүй байх боломжгүй. Аварга гэмээн аварга гэдгийг сүүлийн таван удаагийн лигт харуулсан. Хасу Мегастарс баг 2019 онд долоон жил завсарлан эргэн ирсэн “Дээд Лиг”-т түрүүлж, анх удаа аваргын цомыг гардаж байсан нь саяхан. Ингэхдээ гадны улсаас легионер тоглогчийг урьж авчирч Монголын волейболын спортод шинэ салхи оруулж байсан билээ.

Харин 2021 онд болсон дээд лигт тэд аваргын төлөө “Натур Мед” ноён багтай өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн бол 2022 онд “Баянхонгор Корунд Гео” багтай мөн аваргын төлөө өрсөлдөж дэд аварга болсон. Харин өнгөрсөн жил “Тэнүүн Огоо” клубийг 3:1 ээр буулган авч лигийн хүрэл медалийн эзэд болсо. Ийн сүүлийн таван жилд лигийн аварга, хошой мөнгөн медаль, хүрэл медаль хүртэж тогтвортой амжилт үзүүлж буй нь яах аргагүй тус багийн чадвар, чансааг харуулж байгаа хэрэг юм.

Хасу Мегастарсынхан зүгээр сууж, амралт зугаалгаар явсангүй. Тэд саяхан “Буриад улсын их сургуулийн цом XXV’’ олон хотын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медаль, цом хүртсэн. Ингэснээр тус тэмцээнд Мегастарс клуб нь 3 дахь удаагаа түрүүлсэн амжилтын эзэд болсон юм.

Тэд өдий хүртэл багийн бүрэлдэхүүндээ эрс шинэчлэл хийгээгүй. Харин багийн бүрэлдэхүүнд байсан Б.Баярсайхан эргэн багтайгаа нэгджээ. Тэрээр өнгөрсөн жил Өмнөд Солонгосын волейболын дээд лигт драфтын 4 дэх сонголтоор Ansan Okman багт сонгогдсон билээ.

Түүнээс гадна тус баг шинэ дасгалжуулагчаар хүч сэлбэж, дээд лигтээ оролцоно. Өмнөд Солонгосын шигшээ багийн тамирчин байсан домогт тоглогч “Ли Сон Гю” лигийн шилдэг багийг дасгалжуулна. Тэрээр тамирчны замналаа дасгалжуулагчийн ажлаар сольж, Солонгосын V лигт ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Түүний дасгалжуулах арга ухаан, ур чадвар “Хасу Мегастарс” багийг аварга болгож чадах уу. Тэд энэ жилийн лигт ямар амжилт үзүүлэх вэ. Хүлээлт тун удахгүй эцэс болно.

Т.Хангал, М.Цэрэнбаатар, Б.Наранбаяр үгүй “Натур Бакс” аварга хамгаалж чадах уу

Багийн гол цөм, тулгуур болсон хоёр тамирчнаа явуулсан лигийн хошой аварга “Натур Бакс” баг холбогчийн байрлалдаа Япон холбогчоор хүч зузаатгажээ. Өнгөрсөн жил “Алтайн барс” багаас лигт оролцож, харамсалтай нь лигийн дүрмийн улмаас тоглох боломжгүй болж нутаг буцсан Япон тоглогч Мотоки Окамото Иран дасгалжуулагч Азим Жазидехтай хамтарна.

Тус багийн гол тоглогч Т.Хангал гадагшаа явсан тул түүний орыг Э.Энх-Амгалан, Б.Амар нар нөхнө. Тэгвэл довтлогчийн байрлалд спортын мастер “Алтайн барс”-ын Т.Доржнамжаа, Баянхонгор аймгаас гаралтай Р.Раднааранцас нар өөрсдийгөө харуулна. Р.Раднааранцасын хувьд 2022 онд “Баянхонгор Корунд Гео” багаа ахлан лигийн аварга болсон билээ. Ийн Т.Доржнамжаа, Р.Раднааранцас Япон холбогчоор багаа сэлбэсэн “Натур Бакс” аваргын цомоо хадгалан үлдэх үү алдах уу.

“Минтонетт Говь” дээд лигт ямар амжилт үзүүлэхийг хэн ч таашгүй

Харин “Минтонетт Говь” багийн тухайд саяхан болж өнгөрсөн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэн. Шинэ залуу өсөж яваа тамирчин М.Дармаа, залуучуудын УАШТ-ий шилдэг холбогч Н.Бүрэнтөгс нар тус багийн гол тоглогч. Тэгвэл “Натур Мед Ноён” багийг хоёр удаа аваргын цом өргөхөд дасгалжуулсан шилдэг дасгалжуулагч Р.Тамираа тус багийг дасгалжуулах юм.

Тус баг байгуулагдаад гурван тэмцээнд оролцсон. Харин хамгийн том тэмцээн нь 2024 оны “Үндэсний дээд лиг” болно. Өсөж яваа залуу тоглогчид туршлагатай хашир тамирчдын эсрэг хэрхэн тоглох бол. Р.Тамираа дасгалжуулагчийн алсын хараа, тоглолтын найруулга ямар түвшинд байх бол. Дээд лигт олон жил өрсөлдсөн туршлагатай багуудын эсрэг багаа ямар түвшинд хэрхэн тоглуулахыг түүнээс харах үлдэв.

Ийн бүтэн жилийн хугацаанд хүсэн хүлээсэн “Үндэсний дээд лиг” хэдхэн өдрийн дараа эхэлж, волейбол сонирхогчид цангаагаа тайлахад бэлэн боллоо. Муу баг, муу тамирчин, муу дасгалжуулагч, муу легионер гэж байхгүй. Бэлтгэл, сургуулилтаа хэрхэн базааж, лигийн турш хэрхэн тоглохоос шалтгаалж ямар амжилт гарах нь тодорхой болно.

Дашрамд дурдахад Монголын Волейболын холбоо энэ удаагийн лигийн тэмцээнийг “NTV” телевизтэй хамтран шууд дамжуулан хүргэх юм. Тоглолтын удаашруулалтыг олимп, тив дэлхийн тэмцээнүүдэд ашигладаг “4K” технологи ашиглан хүргэхээрээ онцлогтой.

624
- Шинэ
- Хандалттай