horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

С.Цэрэнчимэд ДАШТ-ий алтан медалийн төлөө Р.Кавайтай барилдана

post-img

Олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын Тирана хотноо энэ сарын 28-31 ний өдрүүдэд үргэлжилнэ. Тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаанаар эхэлсэн.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн тамирчдаас эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд өрсөлдсөн “Ташкент-2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, “Ласвегас-2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг “Алдар” спорт хорооны тамирчин С. Цэрэнчимэд их шөвөгт шалгарлаа.

С.Цэрэнчимэд эхний тойрогт Мексикийн Ревера Арриагаг 10:0, үргэлжлээд Канадын Борегар Лоренсийг 8:8 -аар ялж шөвгийн наймд Азербайжаны Алена Колесникийг 9:0 харьцаатай ялж шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1 харьцаатай буулган авч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 жилийн дараа дахин шөвгөрлөө.

Тэрээр аваргын алтан медалийн төлөө Японы олимп, дэлхийн аварга Рисока Кавайтай барилдана. Сонирхуулахад одоогоос 10 жилийн өмнө “Лас-Вегас-2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МУГТ С.Батцэцэг 62 кг-ын жинд Кавайтай шөвгөрч дэлхийн хошой аварга болж байсан юм.

48
0/1000