horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Тархи, нугасны гүнд байрлалтай хавдрын мэс заслыг эх орондоо хийдэг болно 

post-img

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлуудын нэг нь Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй 26 өвчний эмчилгээг нэвтрүүлэх. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 12 үндэсний багийг өндөр хөгжилтэй улс орны эмнэлэг, их сургуульд чадавхжуулахаар шийдвэрлэж, эхнээс нь илгээгээд буй. Ийн эх орондоо эмчилгээ үйлчилгээг шинээр нэвтрүүлэх ээлжит эмч нарын багтай уулзалт хийж, хариуцлагын гэрээ байгууллаа. Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдүүдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төвийн дээрх эмч нарын баг нь тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс заслын эмчилгээ, Үр хөврөлийн удамзүйн оношилгооны аргуудыг эмнэлзүй болон манай улсад нэн шаардлагатай хавдрын оношилгоо, шинжилгээг хийх, баталгаажуулах, молекул генетикийн шинжилгээг эх орондоо нэвтрүүлэхээр тун удахгүй БНТУ, Тайвань, БНХАУ-ыг зорих гэж байна.

Тухайлбал , Улсын гуравдугаар төв эмнэлэг нь тархи, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг 1966 оноос эхлэн улсын хэмжээнд үзүүлж байгаа бөгөөд Монгол улсад хийгдэж буй нийт тархи, нуруу нугасны мэс заслын 80-с дээш хувь нь тус эмнэлэгт хийгдэж байна.
2014 оны байдлаар тус эмнэлэгт тархины хавдрын нийт 520 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2023 онд 4004 тохиолдол буюу 4 дахин нэмэгджээ. Үүнээс 900 орчим тархи, нугасны хавдар оношлогдсоноос гүний байрлалтай болон ховдлын хавдрууд 130, эдгээрээс гадаад улсад 30 орчим тохиолдол мэс засал эмчилгээ хийлгэхээр явсан байна. Тус баг нь БНТУ-д суралцаж ирснээр үндэсний хэмжээнд тархины судасны мэс заслын өндөр мэргэшсэн баг бүрдэх бөгөөд Тархи, нуруу нугасны гүний байрлалтай хавдрын мэс засал эмчилгээг нутагшуулж, тархи, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, тархины хавдартай үйлчлүүлэгчид гадаад улсыг зорих, өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх зэрэг иргэнд учрах эдийн засгийн дарамтыг бууруулах ач холбогдолтой юм.

4
0/1000