horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Энэ жил “Чингис хаан” одонг БНСУ-ын иргэн Бан Ги Мүнд олгоно

post-img

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 2-нд тохиож байна. Жил бүр Монгол бахархлын өдрөөр төр, нийгмийн өмнө үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. 2005  оноос эхлэн “Чингис  хаан” одонг гардуулж эхэлсэн. Энэхүү одонгоор шагнагдаж байсан анхны эрхэм  Монгол Улсын Ерөнхийлөгч агсан П.Очирбат юм.

Тэгвэл энэ жил “Чингис хаан” одонг хэнд олгох талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. “Энэ жилийн тухайд БНСУ-ын иргэн Бан Ги Мүнд энэхүү шагналыг олгоно. Түүний хувьд  2006 оны аравдугаар сарын 13-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей түүнийг тус байгууллагын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон бөгөөд 2011 онд түүнийг дахин таван жилийн хугацаатайгаар томилсон байдаг. Бан Ги Мүн НҮБ-ын энхийг сахиулах, үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр олон чухал шинэчлэлтийг хийсэн гэдгээрээ олны талархлыг хүлээсэн” гэв. Бан Ги Мүн 2009 оны долдугаар сард Монгол Улсад албан ёсоор айлчилж байжээ. Түүнчлэн 2019 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Азийн төлөөх Боао форумын бага хуралд оролцохоор, 2023 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсад тус, тус хүрэлцэн ирж байжээ.

Ийн Бан Ги Мүн “Чингис хаан” одонгоор шагнагдаж буй хоёр дахь гадаад иргэн болж байна.

Өмнө нь” Чингис хаан” одонг 2022 онд АНУ-ын Миннесота мужийн Макалейстрийн Коллежийн антропологийн профессор, Чингис хаан судлаач эрдэмтэн Жак Уэтерфорд хүртэж байсан удаатай.

0/1000