Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Р. Цэцэгбаяр
Үр хөндөх эмийн жоргүй худалдаа “хүний аминд” хүрсээр байна
- 2024/10/30

- 22 өдрийн өмнө

- 4 мин уншина

Эрүүл мэндийн сайдын А/183 тушаалаар батлагдсан үр хөндөх эмийг эмийн сан, зах дээр зарж байгаа эсэхэд хяналт тавих, иргэдийн дунд үр хөндөлтийн хор уршиг хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, ажлууд хийгдээд цөөнгүй жилийг үдлээ. Гэтэл тус тушаалын хэрэгжилт дутуу, дулимаг хэвээр байна. Охид эмэгтэйчүүд жирэмсэн үедээ баталгаагүй эм бэлдмэлийг онлайнаар болон , зах худалдааны төвүүдээс авч хэрэглэн, насан туршдаа хүүхэдтэй болох боломжгүй болж, цаашлаад амь насаараа хохирсон тохиолдол олон гарах боллоо. Хамгийн ойрын жишээг дурдахад Говь-Алтай аймагт зургаан сартай жирэмсэн эмэгтэй их хэмжээний булчин суллах эм уусны улмаас эх хүүхэд хоёул амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, эх баригч мэргэжилтэй 32 настай эмэгтэй амь хохирогчтой онлайнаар холбогдож зургаан ширхэг эмийг 600 мянган төгрөгөөр худалдан, хэрхэн хэрэглэх зааврыг гар утсаараа өгч хэрэглүүлсний улмаас их хэмжээний цус алдаж, амиа алджээ. Хохирогч ээж 3-10 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг байв. Онлайнаар баталгаагүй эм авч ууснаас үүдэн эх ураг хоёул амь насаа алдаж, түүний ард дөнгөж гурван настай, аравхан настай бүлтийсэн хоёр үр нь ээжийгээ насад туршдаа харахгүй гачлант амьдралыг туулахад хүрчээ. Эм худалдан борлуулсан гэх эмэгтэй 4 жил дөрвөн сарын хорих ялаар шийтгүүлсэн. Үүний ард ч гэсэн хэдэн сайхан үрс нь ээжийгээ хүлээж, хань ижил ижий аав нь тарчилж суугаа бол. Энэ мэтчилэн бидний нүдэнд ил бас далдаар эрүүл мэнд амь нас, амьдралаараа хохирч буй тохиолдлыг тоочвол дуусашгүй.

Үр зулбуулах эмийн нөлөөнөөс болж жилд дунджаар 400 гаруй эмэгтэй улсын эмнэлэгт ханддаг

Эрүүл мэндийн тухай хуульд “Эхийн хэвлийд байгаа ургийн хөгжил гажигтайн улмаас төрүүлэх боломжгүй болон эхийн амь насанд халтай тохиолдолд гэр бүлийн гишүүд зөвшөөрсний дүнд ургийн хөгжлийг зогсооно” гэж заасан байдаг. Гэвч энэ төрлийн эмийг хувийн хэвшлийн эмнэлгүүдэд төдийгүй гар дээрээс худалдаалсан зөрчил илэрсээр байна. Үр зулбуулах эмийн нөлөөнөөс болж жилд дунджаар 400 гаруй эмэгтэй улсын эмнэлэгт ханддаг. Энэ нь зөвхөн албан ёсоор мэдэгдэж байгаа тоо бөгөөд хувийн эмнэлгүүдэд хандаж, эмнэлгийн тусламж авсан эмэгтэйчүүдийн тоо үүнээс хэд дахин илүү.

Эрэлт их байгаагийн гол шалтгаан нь эмчийн бичиг шаардлагагүй

Цахим орчинд үр зулбуулах эмийг нууцаар худалддаг хэд хэдэн хаяг руу холбогдлоо. Тэрээр Хятад Улсаас орж ирсэн үр зулбуулах эмийг 160 мянган төгрөгөөр худалдаална гэв. Мөн түүний тайлбарласнаар үр зулбуулах эмийг гурван сараас доош жирэмсэн эх уух боломжтой бөгөөд ууж байх хугацаанд заавар, зөвлөгөөг утсаар өгнө гэлээ.

Үр хөндүүлэх эмийг цахим орчинд зарж борлуулж буй хаягуудыг ажиглах явцад “Мизопростол, мидепристол” гэх эмүүдийг 120-200 мянган төгрөгөөр худалдаалдаг аж. Энэ мэтчилэн хувь хүн үр хөндөх эмийг урдаас оруулж ирж, зарж байгаа юм. Эмчийн бичиг болон хаяг, шошгогүй, үүсэл гарал нь тодорхойгүй эмийг хуурамч цахим хаягаас худалдаалах иргэд олон байна.

Манай улсад үр хөндүүлэх эмийг эмчийн заавраар, эмчийн хяналтад тэр бүү хэл эцэг эх асран хамгаалагчийн гарын үсэг зурж зөвшөөрсөн тохиолдолд хийдэг. Гэтэл охид эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэлт, гэр бүлийн таагүй харилцаанаас үүдэн нууцаар буюу онлайн эмийг авч хэрэглэдэг нь эмчийн бичиг шаарддаггүйтэй холбоотой юм. Үүнээс үүдэн дөрвөөс дээш сартай ургийг хэний ч зөвшөөрөлгүй алах, амь насыг нь хохироор эрх, баталгаагүй эмчийн бичиггүй олгодог “үр хөндүүлэх” эмээр хязгаарлагдаж байна.

Найз залуугаасаа салсан хойноо жирэмсэн болсноо мэдсэн. Тэгээд онлайнаар “үр зулбуулах” эм авч уусан. Одоог хүртэл хор нөлөө нь арилаагүй байна.

Хүсээгүй жирэмслэлтээс үүдэн эмийн аргаар үр хөндүүлсэн О.Энхжин охинтой ярилцлаа. Одоо 20 настай. Тэрбээр “Миний насны охид жирэмсэн болчхоод ээж аавдаа хэлдэг тохиолдол бараг байхгүй. Эмнэлэгт хандахаар асран хамгаалагч, мөнгө санхүү гээд бас л асуудал үүснэ. Тэр үед найз залуугаасаа салсан, яах учраа олохгүй найздаа хэлтэл facebook-р үр зулбуулах эм зардаг хаягууд байдаг тухай надад хэлсэн. Хайж үзээд чат бичихэд, үнийн хувьд эмнэлэгт очсоноос арай хямд, бас өвдөлтгүй, ямар нэгэн хор нөлөөгүй гэсэн. Тэгээд өнөөх эмийг авч хэрэглээд доошоо нэлээн цус гарсан. Өөр шинж тэмдэг илрээгүй, ямар нэг өвдөлтгүй байсан.

Гэтэл сарын дараа ухаан алдаад эмнэлэгт очсон. Баталгаагүй , эмчийн зааваргүй эмийг хэрэглэснээс болж сав хазайсан бас шавхарга үлдсэн байна гэж хэлсэн. Одоог хүртэл эмийн гаж нөлөө илэрсээр байгаа. Сарын тэмдэг ирэх хугацаа алдагдаад, хэвлий доод хэсгээр хатгуулж өвддөг болсон. Үр хөндөх эмийг эмчийн зааваргүй хувь хүнээс худалдан авч хэрэглэснээс үүдэн ахин жирэмслэх боломжгүй болсон охид зөндөө байдаг юм билээ” гэсэн юм.

Энэ бол гарал үүсэл нь баталгаагүй эмийг хувь хүнээс худалдан авч хохирсон нэг охины жишээ. 2020 онд үр хөндөх эмийн гаж нөлөөнөөс үүдэж, таван эмэгтэй нас барсан бол, арав гаруй эмэгтэй улсын эмнэлэгт хандаж сав, өндгөвчөө авхуулсан гэх тоог Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг.

Гэтэл эмнэлгийн байгууллагат хандаагүй, гар дээрээс эм авч хэрэглэн эрүүл мэндээрээ хохирсон эмэгтэйн тоо тодорхой бус. Өвдөлтгүй хямдхан, аюулгүй гэх мөнгөний төлөө хүний үгэнд хууртан хэдэн охид, эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирч ээж болох хувь заяагаа таслуулж байгааг бид мэдэхгүй.

75
- Шинэ
- Хандалттай