Албаны нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-31-нд болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө олимпын хошой аварга, дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт Японы алдарт бөх Рисако Кавайтай барилдаж, 2:4-өөр ялагдлаа. Ингэснээр С.Цэрэнчимэд ДАШТ-ий хоёр дахь мөнгөн медалиа хүртэж, ДАШТ-д гурав дахь медалиа гардлаа. Тэрбээр өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв. Рисако Кавай ДАШТ-ий дөрөв дэх алтан медалиа хүртэж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Г. Урантөгс
Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд дэлхийн хошой мөнгөн медальтан боллоо
- 2024/10/31
- •
- 2 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина
265
- Шинэ
- Хандалттай