horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Мөрийтэй тоглоомонд донтсон хүмүүсийн 70 гаруй хувь нь амиа хорлох оролдлого хийдэг байна

post-img

2020 онд мөрийтэй тоглоомоор донтох эмгэгээр СЭМҮТ-д 3 хүн хандаж байсан бол 2023 онд 101 хүн ханджээ. Мөрийтэй тоглоомын донтолт өндөр буюу хар тамхи хэрэглэсэн мэт нөхцөл байдал үүсгэдгийг эмч нар зөвлөж байна. Цаашлаад гэр бүл болоод нийгэмд учруулах хор хөнөөл нь хэд дахин их байдаг аж. Энэ тоглоомд донтсон хүмүүсийн 70 гаруй хувь нь амиа хорлох үйлдэл хийсэн байдаг байна.

Богино хугацаанд их хэмжээний мөнгө алддаг. Хохирлын хэмжээ нь хэдэн тэрбумаар хэмжигддэг байна. Цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулагчид тоглогч нарын хөзрийг харж хянах, урьдчилан програмчилсан хиймэл тоглогч оруулан хожуулах, хэд хэдэн аккаунтаар орж олон хүн тоглож байгаа мэт мэдрэмж төрүүлэн иргэдээс хамгийн багадаа хоёр хүртэлх сая төгрөгийг залилдаг. Ингээд мөрийтэй тоглоомд мөнгөө алдсан хүмүүс дахин гэмт хэрэг хийхэд хүрдэг. 2023-2024 онд мөрийтэй тоглоом цахимаар зохион байгуулсан 63 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

91
0/1000