BLACKPINK хамтлагийн гишүүн Rose энэ сарын дундуур гаргасан “APT” дууны видеоклипээрээ Youtube платформын нэгэн шинэ амжилтыг тогтоолоо.
Тэрээр Youtube-д хамгийн богино хугацаанд 200 сая үзэлт авсан эмэгтэй K-pop соло уран бүтээлчийн амжилтыг өөрийнхөө “APT” дууны клипээрээ тогтоосон байна.
Дуучин Bruno Mars-тай хамтарсан түүний “APT” дууны клип анх Youtube-д тавигдсанаасаа 11 өдөр 22 цагийн дараа 200 сая үзэлтийг давж, дээрх амжилтыг шинэчлэн тогтоосныг түүний харъяалагддаг The Black Label агентлагийн зүгээс мэдээлжээ.
Үүний өмнөх амжилтыг мөн л тус агентлагийн уран бүтээлч, BLACKPINK хамтлагийн гишүүн, дуучин Lisa эзэмшиж байсан ба түүний “Lalisa” дууны клип 13 өдрийн дотор 200 сая үзэлт авч байжээ.
Энэ сарын 18-ны өдөр анх цацагдсан “APT” дуу мөн Америкийн Billboard чартын 8 дугаар байрт жагссанаар тус чартын эхний 10 байранд дуу нь жагссан анхны эмэгтэй K-pop уран бүтээлчээр мөн Rose тодорсон юм. Уг дуу нь дуучны анхны бүрэн хэмжээний студийн цомгийн эхний танилцуулга сингл болон гарч байгаа бөгөөд түүний цомог арванхоёрдугаар сарын 6-ны өдөр худалдаанд гарахаар товлогдсон байна.