Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б. Оюунжаргал
Хүүхдийн өвчлөлийн 50 хувийг уушгины хатгалгаа эзэлж байна
- 2024/10/31

- 23 өдрийн өмнө

- 4 мин уншина

Хүйтний улирлыг дагаж томуу болон томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Томуу болон томуу төст өвчлөл цэцэрлэгийн насныханд зонхилон тохиолддог бөгөөд үүнээс гарах сөрөг үр дагавар олон. Тухайлбал, ханиад хүрсэн хүүхэд цэцэрлэгтээ явахгүй олон хоногоор гэртээ байснаар багш нар цалингаа бүтэн авах эсэх асуудал ч яригддаг. Нэг анги 35 хүүхэдтэй байлаа гэхэд 50 хувьдаа ч хүрэхгүй ирцтэй байвал өөр нэг ангитай нэгтгэх зохицуулалт үүсдэг. Ингээд нэг бүлгийн багш нарыг ирц бүрдэх хүртэл хугацаанд чөлөөлдөг аж. Тухайн багш нар тэр хугацаанд цалингүй байх юм. Ингээд цалингаа авахын тулд цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ таслуулахгүй байхыг шаарддаг. Ханиадтай байсан ч эцэг эхэд нь ”Маск зүүлгэ. Гэрт нь байлга. Эмчил. Ханиадтай хүүхэд авахгүй” гэх мэт шаардлага тавихыг хүсдэггүй. Цэцэрлэгт нь явуулсаар. Эцэг эхчүүд ч “Хүүхэд харах хүнгүй” гэх шалтгаанаар ханиадтай хүүхдээ цэцэрлэгт нь өгч таарна. Улмаар нэг халдвар авсан хүүхэд бусдадаа халдвар тараана. Ийн хүндрэл гарч антибиотик хэрэглээд ч үр дүнд хүрдэггүй учир эцсийн сонголт нь эмнэлэгт хэвтэх.

Ханиад томууны тархалт их байгаа энэ үед СХНЭ-ийн хүүхдийн тасгийн ачаалал нэг дахин нэмэгдэж өвчлөл 1.2 хувиар өсжээ. Үүнтэй холбогдуулж нэмэлтээр 80 ор дэлгэсэн байна.

Ням гарагийн орой 17 цагт:

Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд шил даран уртаас урт дараалал үүсгэн зогсох бөгөөд хүүхдүүдийн ихэнх нь ханиалгаж халуурсан зовуурьтай байх аж. Хэдийгээр хүлээн авах, яаралтай тусламжийн хэсэгт 2 эмч үзлэг хийж байгаа ч энэ их ачааллын ард гарч чадахгүй. Цайгаа ч уух завгүй ажилладаг гэх. Хүүхдээ үзүүлэхийн тулд хоёр цаг дугаарлана.

Ийн дугаарлах хооронд 103 яаралтай тусламжаар хатгалгаа авсан гэх амь тэмцсэн нярай ирэв. Эмч нар түр хугацаанд дугаарлаж буй хүүхдүүдийг үзэх ээ зогсоон нярайд төвлөрч яаралтай тусламж үзүүлэхээр тэвдэнэ. Энэ хооронд дугаарлан зогсох хүүхдүүдийн аав, ээж “Яана. Гайгүй байгаасай” хэмээн дор бүрнээ санаа зовнино. Азаар нэг цагийн дотор нярайн биеийн байдлыг тогтворжуулж чадсан юм. СХНЭ-ийн яаралтай тусламжийн тасаг болон амбулаторт өдөрт 160-200 хүүхэд хүлээн авдаг бол амралтын өдөр яаралтай тусламжийн тасгаар 260-300 хүүхэд үйлчлүүлж байна. Амралтын өдөр ачаалал хоёр дахин нэмэгддэг байна. Үзүүлсэн хүүхдүүдийн 40 хувь нь хэвтдэг. Харин үлдсэн 60 хувь нь эмчилгээ бичүүлээд буцдаг. Оройн 18-22 цагт хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн ачаалал нэмэгддэг аж. СХНЭ-ийн хүүхдийн тасагт гэхэд л нэг өрөөнд 4-5 хүүхэд хэвтэн эмчлүүлнэ. Тасгаар ормогц хүүхдүүдийн ёолон уйлах чимээ тасрахгүй. Ээжийнхээ энгэрт наалдсан хүүхдүүд, дусал залгуулсан хүүхдийг тэвэрч хажуугаар нь дуслын хөлөө чирсээр явах ээжүүд нааш, цааш холхино. “Хэвтэн эмчлүүлж буй ээж нарын нэг хэлэхдээ ”Хүү маань 14 хоног ханиалгасан. Өрхийн эмнэлэгтээ 14 хоногийн дотор хоёр удаа үзүүлж, 100 мянган төгрөгөөр антибиотик авахад үр дүн гараагүй. Ханиалгасаар л байсан. Ингээд эм дуусахтай зэрэгцэн халуурч эхэлсэн учраас дүүргийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ирээд үзүүлтэл хатгалгаатай гээд хэвтэн эмчлүүлж байна. Энэ ханиад амархан хүндэрдэг. Харин үүний эсрэг үйлчлэх антибиотикийн чанар муудаж” гэв. Эмнэлгийн коридорт гаргасан 10-аад орны тав нь өглөө босоход л эзэнтэй болчихсон байх жишээний. Ингээд эмнэлгийн коридорт хэвтүүлэхгүйн тулд эмч, эмнэлгийн ажилтнууд өвдөж ирсэн хүүхдүүдийг өрөөнүүдэд хуваарилна.

А.Дэлгэрбаяр: Эрчимт эмчилгээний тасгийн орны ачаалал хэтэрсэн

Ханиад томууны дэгдэлттэй холбогдуулан хэрхэн урьдчилан сэргийлэх талаар СХНЭ-ийн Халдварын сэргийлэлт, дархлаажуулалтын албаны дарга А.Дэлгэрбаяр хэлэхдээ “Манай эмнэлэгт өдөрт яаралтай тусламжийн тасгаар дунджаар 170 гаруй хүүхэд тусламж үйлчилгээ авч байгаагаас 70-80 хувийг амьсгалын замын өвчин эзэлж байна. Одоогоор хүүхдийн тасагт 130 ор, хүүхдийн эрчим эмчилгээний тасагт 10 ортой эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа. Хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн тасагт 130 ор дүүрсэн бол эрчимт эмчилгээнд 13 хүүхэд байна. Эрчимт эмчилгээний орны ачаалал нэмэгдсэн. Хүүхдийн тасагт хэвтэж байгаа нийт хүүхдүүдийн 21 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг буюу суулгалт, 78 хувь нь амьсгалын замын эмгэг буюу томуу, үлдсэн нэг хувь нь бусад өвчлөл. Амьсгалын замын өвчлөл дотроо 50 гаруй хувь нь уушгины хатгалгаа. Энэ жилийн ханиадны нэг онцлог нь хоёроос дээш насны хүүхдүүд хатгалгаагаар хүндэрч байна. Одоогоор томуугийн халдвар буюу томуугийн А болон Б хүрээний вирус амьсгалын замын өвчлөлийн эргэлтэд ороогүй. Иж томуу буюу томуу төст өвчлөл үүсгэдэг Адено, Рино, Метапневмони, зэрэг вирусууд нь ханиад томуугийн өвчлөлийг үүсгэж байгаа юм.

Нийт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 70 орчим хувийг 0-4 насныхан эзэлж байгаа. Эцэг эхчүүд олон хоног антибиотоик өгөөд эдгэхгүй гэж хэлдэг. Энэ тал дээр зөвлөхөд,

Ханиад хүрсэн бол яаран антибиотик өгөх хэрэггүй. Антибиотикийг нянгийн эсрэг хэрэглэдэг учраас вируст нөлөөлөхгүй. Гэтэл хүүхдүүд вирусийн шалтгаантай амьсгалын замын өвчлөлд өртөөд байна. Хүндрэл гарч эхэлбэл эмчид хандаж эмчийн заавраар эмчилгээ бичүүлэх хэрэгтэй” гэлээ.

Иймд эцэг эхчүүд хүүхдээ өвтгөхгүйн тулд дараах зөвлөмжийг дагах хэрэгтэйг санууллаа.

Олон нийтийн газраар хүүхдүүдээ аль болох дагуулж явахгүй байх

Гадуур гарахдаа амны хаалт зүүлгэх

Мөн эцэг эхчүүд гаднаас гэртээ орж ирснийхээ дараа гадуур хувцсаа сольж, гараа угааж, амаа зайлсны дараа бага насны хүүхдэд ойртох

Хүүхдийн дархлааг хоол хүнсээр дамжуулан дэмжиж

Aмны ариун цэврийг сахиулж, содатай усаар амийг нь зайлуулах шаардлагатай гэж эмч нар хэлж буй.

131
- Шинэ
- Хандалттай