Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Г. Урантөгс
Д.Баяр: Нүүрс түлж тогоонд ус буцалгадаг технологиос салахгүй бол үнэ нэмээд ч үр дүнгүй
- 2024/10/31

- 20 өдрийн өмнө

- 4 мин уншина

Энд тэнд эрээн цоохор болсон нөхөөстэй эрчим хүчний хүчний салбарт реформ хийх тухай улстөрчид ам нээж, Засгийн газар зарлав. Гэхдээ энэ өөрчлөлт үнэ нэмэхээс эхэлж байгаад олон нийт бухимдаж байна. Бид Техникийн ШУ-ны Доктор, электроникийн инженер Д.Баяртай эрчим хүчний реформын асуудлаар ярилцлаа.

–Монгол улсын Засгийн газар эрчим хүчний салбарт реформ хийнэ гэж мэдэгдчихлээ? Энэ реформ эрчим хүчний үнэ нэмэхээс эхлэх нь хир зөв шийдэл вэ?

-Эрчим хүний реформ хийж байгаа нь зөв. Энэ реформыг арав эсвэл бүр хорин жилийн өмнөөс ч эхлүүлж болох байсан. Гучин жилийн өмнө бид социализмаас чөлөөт захын зээлийн нийгэмд шилжсэн. Нийгмийн шилжилтийн тэр үед л бид эрчим хүчний реформыг хамтад нь ярих ёстой байсан юм. Хэдий хоцорч эхэлж байгаа ч энэ реформ эхэлж байгаа нь ашгүй дээ. Монгол Улсын эрчим хүчний салбар бол тартагтаа тулсан. Энийг хүн бүр ойлгож мэдэрч байна. Одоо Монгол шиг гэнэт байж байгаад эрчим хүчээ тасалчихдаг улс дэлхийд байхгүй. Нэг секундэд 4-5 Тоёота машин үйлдвэрлэдэг улсад нэг секунд тогоо тасалбал яах билээ, нэг секундэд 200 сая ширхэг лаазалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс тогоо тасалбал яах билээ. Ийм үйлдвэрлэл Монголд одоохондоо байхгүй байгаа учраас дуртай үедээ тог өгч, дуртай үедээ таслаад байгаа юм.

Ний нуугүй хэлэхэд эрчим хүчний салбарын тоног төхөөрөмж бол дундаж зууны үеийн технологи шүү дээ. Нүүрс түлээд том тогоонд ус буцалгаж байгаа технологи байхгүй юу. Энэ технологийг л халах хэрэгтэй. Сайжруулъя, додомдъё гэсэн ойлголтыг оюун санаанаасаа авч хая. Нүүрс түлдэг, ажилчдынх нь зардал нийт ашгийн 40-50 хувийг эзэлдэг, алдагдалтай салбарыг сайжруулна гэж байхгүй. Үнэ нэмээд ч байдал дээрдэхгүй. Зүгээр л гал унтраах биш гал багасгаж байгаа юм.

4-5 жилийн дараа дахиад л эрчим хүчний хэрэглээ ихэсчихнэ. Одоо тэгээд яах ёстой вэ гэвэл юу ч бодох хэрэггүй шууд л атомын цахилгаан станц барих хэрэгтэй. Манай хоёр хөрш хоёулаа атомын цахилгаан станцтай. Маш хямд өртгөөр л эрчим хүч үйлдвэрлэж байна. ОХУ сибирь зүгийн айл өрхүүдэд зөвхөн суурь үнээр эрчим хүч нийлүүлдэг.

Хятадууд бол захын гацаа тосгонууддаа ч суурь үнээр нь эрчим хүч нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл манай хоёр хөршийн эрчим хүчний систем монгол улсынх шиг “улайсчихсан” ажиллаад байгаа юм биш. Нөөц станцууд байж л байгаа. Эрчим хүчний үнийг нэмж байгаа шийдэл нь эрчим хүчний үнийг үнэхээр чөлөөлж байгаа юу үгүй юу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Эрчим хүчний үнийг чөлөөлөөд зах зээлийн үнээр хэрэглэгчдэд нийлүүлээд явж байгаа бол болж байна. Ер нь бодит үнэ дээрээ ашгаа нэмээд худалдаалах ёстой. Тэгж байж эрчим хүчний салбар ашигтай ажиллана.

Эрчим хүчний бизнес хийх бодит боломжийг нь олго

Гэхдээ үнийг нь чөлөөлж байгаа бол гаднын бүх компаниудад эрчим хүчний салбарт өрсөлдөх боломжийг олгох хэрэгтэй. Чөлөөт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй гэсэн үг. Мобиком анх ямар үнэтэй байсан одоо үүрэн телефоны компаниуд нэмэгдэж чөлөөт өрсөлдөөн бий болоход үнэ үйлчилгээ хэрхэн хэрэглэгчдэд ойртов. Яг л энэ шиг болгох хэрэгтэй. Хэрвээ эрчим хүчний үнэ нэмж л байгаа бол эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрлөө устга. Тодруулж хэлбэл эрчим хүчний бизнес хийх бодит боломжийг нь олго. Тэрнээс одоо үнийг нь нэмээд дараа ахиж үнэ нэмээд энэ бол зөвхөн монополыг дэмжиж эхэлж байгаа байхгүй юу. Төрийн өмчит, дундаж зууны үеийн технологитой цахилгаан станцуудыг л дэмжиж байгаа хэлбэр.

Үхэр тэргийг явуулахын тулд иргэдийн нуруун дээр ачаа нэмж байна

Өөрөөр хэлбэр үхэр тэргийг явуулахын тулд иргэдийн нуруун дээр ачаа нэмж байна. Эрчим хүчний үнийг гаднынхантай жишээд байгаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ л жишээд бодчих. Япон, америкт цалин хэд билээ. Одоо тэгээд эрчим хүчний үнэ нэмэх юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авдаг иргэн цахилгааны мөнгөө төлж дийлэхгүй нөхцөл байдал хүрнэ. Ийм л учраас ужгирч муудсан станцуудаа додомдож сайжруулах биш харин цоо шинэ ямар технологи байна гэдгийг судлаад тэрийгээ нэн яаралтай оруулж ирэх асуудлыг ярих ёстой юм.

93
- Шинэ
- Хандалттай