horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Энэтхэгчүүд Дивали баяраа тэмдэглэж байна

post-img

Энэтхэгийн хинди шашны цаг тооллын чухал тэмдэглэлт өдрийн нэг болох Дивали буюу Гэрлийн баяр энэ долоо хоногт тохиож, сая сая энэтхэгчүүд баяраа тэмдэглэцгээж байна.

Дивали хэмээх энэхүү баярыг тэмдэглэх тогтсон өдөр гэж байдаггүй, сарны тоололд суурилсан Панчанга буюу хинди шашны цаг тооллын дагуу жил бүрийн 10 сараас 11 сарын хооронд уг баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Энэ жил Дивали баяр энэ долоо хоногийн пүрэв болон баасан гаригт тохиосон бөгөөд энэтхэгчүүд баярын өдрөөрөө тосон дэнлүү болон лаа олноор нь асааж, үүгээрээ харанхуйг гэрэлтүүлж, муу ёрыг гэрлээр ариусган, дарахыг бэлгэддэг ажээ.

Түүнчлэн Дивали баярын өмнө энэтхэгчүүд гэр орноо цэвэрлэж бэлдэн, шинэ хувцас өмсөж, гэр бүл, найз нөхөд, хөршүүдтэйгээ амттан, бэлэг сэлтийг солилцдог уламжлалтай.

Энэхүү өдөр мөн хинди шашны эд баялгийн бурхан тэнгэр болох Лакшми бурхандаа мөргөн, дээдэлдэг ба гэр орондоо олон лаа дэнлүү асаан гэрэлтүүлж, хаалга цонхоо нээж, Лакшми бурхныг гэртээ урин залж, оруулдаг байна.

Сүүлийн жилүүдэд мөн Дивали баярын үеэр салют буудуулах явдал ихсээд байгаа ч агаарын бохирдлыг улам дордуулдаг гэсэн шалтгааны улмаас Энэтхэгийн хойд хэсгийн хэд хэдэн мужийн засгийн газраас салют буудуулахын эсрэг хориг тавьсан байна.  Мөн Энэтхэгийн нийслэл Нью Дели хотод салют зарж борлуулах болон буудахыг бүрмөсөн хориглосон байдаг бол Харяна, Пунжаб, Карнатака зэрэг мужуудад Дивали баярын үеэр салют буудуулахад зориулж тусгайлан цаг зааж өгсөн байдаг ажээ.

0/1000