461 дүгээр хаалттай хорих анги нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан; сэжигтнээр 48 цагийн хугацаагаар баривчлагдсан; шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болоогүй шүүгдэгчийг хүлээн авах; шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон хоригдогсдыг хуваарилагдсан хорих ангид нь хүргэх зэрэг дөрвөн чиг үүргийг хэрэгжүүлдэг хэдий ч хүний нөөцийн дутагдалтай байгаа гэв. Тус ангид бүх насны хоригдогсод, жирэмсэн, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд ч ирдгийг онцолж байв.
Түүнчлэн эмэгтэйчүүдэд 0-3 насны хүүхэдтэйгээ уулзах, нялх, нярай хүүхдээ хөхүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн хүүхдийн өрөөтэй болжээ.Эргэлт, уулзалтын товыг цахимаар шийдвэрлэдэг болсон нь иргэдийн цагийг хэмнэсэн дэвшилтэт шийдэл болсон байна. Сэжигтнээр 48 цагийн хугацаагаар баривчлагдсан хоригдогсдын талаар мөрдөгч болон харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд мэдээлэл хүргэдэг тусгай дугаартай болжээ. Тус ангид ТҮЦ машин байрлуулсан, хоригдогсод И-Монголиа цахим системд хандах боломжийг бүрдүүлснээр төрийн үйлчилгээг цахимаар авдаг болсныг мөн танилцуулсан байна.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүд, хүний эрхийн хорооны дарга С.Эрдэнэболд хаалттай хорих ангид ял эдэлж буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзсан байна. Тэрбээр энэ уулзалтын талаар мэдээлэл өглөө
“УИХ-ын хүний эрхийн дэд хороонд сэтгүүлч Н.Өнөрцэцгийн эрх зөрчигдсөн эсэх, нээлттэй шүүх хурал явуулах асуудлаар олон төрлийн гомдол ирсэн.Бид сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй цаг орчим уулзаж ярилцсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүх хурлаа нээлттэй ил тод явуулах хүсэлтэй байгаа илэрхийлсэн. ХҮЭК сэтгүүлч Н.Өнөрцэцгийн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт бүхий дөрвөн хуудас материалыг холбогдох шүүх рүү явуулсан ч татгалзасан хариу өгчээ. Өнөөдөр энэ асуудлыг УИХ-ын даргад танилцууллаа.” гэсэн юм.