horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Суут хөгжмийн зохиол Ф.Шопены алдагдсан уран бүтээл 200 орчим жилийн дараа олджээ

post-img

Польшийн суут хөгжмийн зохиолч Ф.Шопены урьд өмнө хэний ч сонсож байгаагүй, алдагдсан уран бүтээл түүнийг нас барснаас хойш бараг 200 жилийн олдсон байна.

АНУ-ын Нью-Йорк хотын Morgan Library & Museum-н куратор Робинсон Маккелан хөгжмийн зохиолч Ф.Шопены хэний ч хүртээл болж байгаагүй уран бүтээл болох вальсийн нот бүхий, 10х12 см-ийн хэмжээтэй жижиг хуудсан дээрх гар бичмэлийг 2019 онд анх олж байсныг даваа гаригт тус музейн зүгээс мэдээлжээ. 

Уг мэдэгдэлд “Музейн куратор ийм жижиг вальс Шопены уран бүтээлийн сан хөмрөгт байдаггүйг анзаарсан, уг бүтээл нь ердөө 1 минутын урттай байсан нь сонирхол татсан, хэдийгээр маш богино ч гэсэн энэ нь бүтэн уран бүтээл байсан” хэмээн бичсэн байна.

Бүтээлийг олсон музейн куратор Р.Маккелан Пеннсильванийн их сургуулийн Урлагийн тэнхмийн эрхлэгч, Шопен судлаач Жеффри Каллбергтэй холбогдож, үнэхээр нэрт хөгжмийн зохиолчийн бүтээл, гар бичмэл мөн болохыг тогтоолгох тал дээр туслалцаа хүсэж, судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэн, судалгааны тайланд уг бүтээлийг бичсэн цаас болон бэх нь Шопены гар бичмэлүүддээ ашиглаж байсан цаас, бэхтэй таарснаас гадна бичгийн хэлбэр нь ч мөн таарсан хэмээн дүгнэжээ. Мөн энэхүү шинээр олдсон гар бичмэлийг 1830-аад оны үед бичигдсэнийг тогтоосон байна. 

Morgan Library & Museum-н зүгээс тухайн гар бичмэл жижигхэн хэмжээтэй байсан нь хэн нэгэн үүнийг Шопеноос бэлгэнд авсан байх магадлалтай гэж үзэж байгаа ажээ.

Үүнээс өмнөх Ф.Шопены гар бичмэл хамгийн сүүлд 1930-аад оны үед олдсон, түүнээс хойш нэг ч олдоогүй талаар тус музейн зүгээс мэдээлжээ.

0/1000