horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

ОХУ-ын шүүх Google компанид дэлхийд байхгүй их хэмжээний мөнгөн торгууль ногдуулжээ

post-img

ОХУ-ын шүүх Google компанийг Youtube дээрх Оросын төрийн төв хэвлэлийн албан ёсны сувгуудыг нь хааж, тус платформ дээрх үйл ажиллагааг нь хязгаарласны төлөө дэлхийд байхгүй их хэмжээний мөнгөн торгууль ногдуулжээ. Оросын шүүхээс Google компанид хоёр ундециллион рублийн торгууль ногдуулсан бөгөөд энэхүү тоо нь 2-ын араас 36 ширхэг тэг бүхий оронтой тоо юм. Рублиэр тавьсан торгуулийг ам.долларт шилжүүлээд бодвол Google компани 20,000,000,000,000,000,000,000,000,000,000,000 ам.долларын торгууль төлөх ёстой болж байна. Хэдийгээр Google дэлхийн хамгийн том, хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг боловч дээрх торгуулийн дүн 2 их наяд ам.долларын үнэлгээтэй Google компанийн үнэлгээнээс хамаагүй өндөр дүн юм. Тэр ч бүү хэл ОУВС-гаас 110 их наяд ам.доллар хэмээн тогтоосон дэлхийн нийт ДНБ-ий хэмжээнээс ч хамаагүй өндөр дүнтэй торгууль ажээ. Торгуулийн дүн ийм өндөр дүнтэй болсон явдал нь Google компанид ногдуулсан торгуулийн хэмжээ өдөр, цаг, минут, секунд тутамд нэмэгдэж байгаатай холбоотой хэмээн Оросын ТАСС агентлаг мэдээлжээ. Эргэн сануулахад Украины дайнтай холбоотойгоор Youtube дээрх ОХУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн 17 сувгийн контентыг Google компани хязгаарласантай холбоотойгоор 2020 оноос эхлэн торгууль бодогдож эхэлжээ. 2022 онд ОХУ дахь Google-ийн салбар компани дампуурал зарлаж, Google компани Орос дахь зар сурталчилгааны үйлчилгээгээ зогсоосон юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар Google компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ОХУ-д бүрэн хориглочихоогүй байгаа билээ.
 

0/1000