Саяхан Өмнөд Солонгосын “Hybe” корпорацын дотоод баримт бичиг задарснаар Blackpink хамтлагийн гишүүн Лизатай холбоотой цуу яриа дэгдээд байна. “Хөгжмийн салбарын тайлан” гэх баримт бичиг Үндэсний Ассамблейн аудитын үеэр ил болжээ. Энэхүү тайланд Лизагийн амжилтыг үгүйсгэсэн байна. Тодруулбал уг тайланд Лизагийн MTV Video Music Awards-ын амжилтыг “сэжигтэй санал хураалтаас шалтгаалсан” байж магадгүй. Ингэхдээ санал хураалтад дотоодын шүтэн бишрэгчид хөндлөнгөөс оролцсон гэж бичжээ.
Дотоод шүтэн бишрэгчид гэж Лизаг дэмждэг тайландын шүтэн бишрэгчдийг хэлж буй. Тэгвэл үүнээс болж Тайландууд “Hybe” корпорацын эсрэг нэгдэж, дургүйцлээ илэрхийлжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон X платформ дээр #HybeApologizeToLISA буюу “Лизагаас уучлал гуй” гэсэн хаштаг трэнд болж байна.