Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б. Оюунжаргал
Гадаадад 60-200 сая төгрөгөөр хийгддэг хагалгааг эх орондоо хийх боломж бүрджээ
- 2024/11/01

- 36 өдрийн өмнө

- 2 мин уншина

Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Улсын 3-р төв эмнэлэг, Люксембург улсын эмч нарын багтай хамтран эх хүүхдийн эндэгдлийг бууруулах ажлын хүрээнд нярайн зүрхний гажгийг засах мэс заслыг эх орондоо нутагшууллаа. Одоогоор хавсарсан оноштой 8 нярайд зүрхний гажиг засах мэс заслыг амжилттай хийгээд байгаа юм.

2012-2013 онд ЭХЭМҮТ-д төрсөн 13 мянган нярайг хамруулсан судалгааг хийжээ. Судалгаагаар манай улсад зүрхний төрөлхийн гажигтай нярай мэндлэх нь дэлхийн жишигтэй харьцуулахад 2-3 дахин их байгаа нь гэх үр дүн гарчээ.

Өөрөөр хэлбэл дэлхийд 1000 нярайгаас 8-9 нь зүрхний төрөлхийн гажигтай гэж оношлогддог бол манай улсад жилд 350-400 гаруй хүүхэд зүрхний төрөлхийн гажигтай төрж байгаа талаар эмч нар хэллээ.

Энэ удаад 14 хоногтойгоос 1 сартай 8 нярайг зүрхний төрөлхийн гажигтай хэмээн оношилж нээлттэй хагалгааг амжилттай хийлээ. Ийн зүрхний гажиг засах мэс заслыг НҮБ-ын хүүхдийн сан болон Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр эх орондоо нутагшуулаад байна.

Нярайн зүрхний гажиг засах хагалгааг Герман, Солонгос, Хятад зэрэг улсад хийхэд 60-200 сая төгрөгөөр хийдэг. “Зүрхний гажиг засах мэс заслыг амжилттай хийж нутагшуулснаар эх орондоо эмчлэгдэх боломжгүй 26 өвчнөөс хоёр өвчнийг хаслаа” гэдгийг УГТЭ, болон ЭХЭМҮТ-ийн удирдлагууд онцоллоо. 0-5 настай хүүхдийн дийлэнх нь нярай үедээ энддэг нь гэх судалгааг ЭХЭМҮТ-өөс гаргажээ. Ингэхдээ эрт нярай үедээ эндэх тохиолдол элбэг гардаг байна. Эрт үедээ эндэж байгаа нярайн дийлэнх нь зүрхний төрөлхийн гажигтай байсан гэдгийг ЭХЭМҮТ-өөс мэдээлсэн юм.

- Шинэ
- Хандалттай