horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

УИХ-ын гишүүн Ч.Анар Ерөнхий Сайдын айлчлалыг шүүмжлэв 

post-img

БНХАУ-ын Шанхай хотноо “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцож буй Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийд технологийн судалгаа, хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Huawei” компанийн үйл ажиллагаатай танилцсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанитай хамтын ажиллагааг эрчимжүүлж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон тухайгаа өөрийн албан ёсны цахим хуудаст нийтэлсэн байв. Харин Засгийн Газрын тэргүүний энэхүү уулзалтыг УИХ-ын гишүүн Ч.Анар “Үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын үзэл баримтлалд халдсан байж болзошгүй санал санаачилга” гэж шүүмжиллээ. Мөн тэрбээр  “иргэний болон дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдал бол улсын тусгаар тогтнолын баталгаа” юм хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна.

Ташрамд АНУ-ын засгийн газар Хятадын харилцаа холбооны технологийн Huawei компанийг америкийн компаниудын технологийн хөгжүүлэлтийг луйврын замаар эзэмшихийг оролдож байна хэмээн буруутгаад байгаа юм. АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгчид 2019 оны 1 дүгээр сард Нью-Йорк “Huawei” болон түүний охин компаниудыг санхүүгийн луйвар үйлдсэн, мөнгө угаасан, Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээг зөрчсөн хэмээн хэд хэдэн хэрэгт буруутгаж байсан юм.
 

0/1000