Өчигдөр буюу 11 дүгээр сарын 5-ний өдөр Сүмогийн Их аварга Асашёорү Д.Дагвадорж эхнэрийн хамт сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн тоглолт үзсэн тухайгаа өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байв. Тэрбээр эхнэртэйгээ хамт авхуулсан зургандаа “магадгүй хамгийн анхны эмэгтэй багийн эзэн байхыг үгүйсгэхгүй ” хэмээн тайлбар бичсэн нь түүнийг сагсан бөмбөгийн багтай болох байгаа тухай мэдээллийг улам өрдсөн юм. Тэгвэл Их аварга Д.Дагвадорж өнөөдөр энэ асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Сагсан бөмбөгийн баг авна гэсэн дутуу дулимаг яриа гараад байх шиг байна. Сагсан бөмбөгт дургүй монгол хүн гэж ховор байх. Сайхан дүү нарыг дэмжиж ажиллах болно. Гол нь тэдгээр залуучуудын хүсэл мөрөөдөл болсон гадаадын лигт тоглох тал дээр дэмжиж ажиллана гэсэн яриаг буруу зөрүү ойлголт өгч хүлээлт үүсгэх эндүүрэл болох вий! Одоогоор ямар ч багийг авах өгөх тухай зүйл яриагүй шүү! Аливааг хийхдээ үндсээр нь хийх нь чухал. Мөн ид яваа насандаа бэртэл гэмтэл авсан хүүхдүүдийг хэнч тоохгүй бга нь харамсалтай. Бэртэл гэмтэл төгсөл учир болгоомжтой” хэмээн нийтэлсэн байна.