“Bighit Music” 11 дүгээр сарын 7-ний өглөө “BTS хамтлагийнхан цэргээс халагдсаны дараах үйл ажиллагааны төлөвлөгөөг гишүүдтэй няхуур ярилцаж байгаа” гэж мэдэгдээд байна.
Хамтлагийн гишүүд цэргийн алба хааж буйтай холбоотой хамтлагийн үйл ажиллагаа түр хугацаанд завсарлаад байгаа билээ. Тус хамтлаг 2026 онд дэлхийн хэмжээний аялан тоглолт хийнэ гэж мэдэгдэж байсан ч тодорхой шалтгаанаар хойшилж магадгүй гэх цуу яриа дэгдээд байгаа юм. Тэгвэл “Bighit Music”-ийн санхүү хариуцсан захирал И Кюн Жун “бид аялан тоглолтын талаар хамтлагийн гишүүдтэй одоо ч ярилцсаар байгаа учир хараахан ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна” гэж мэдэгджээ. Хэдий аялан тоглолтын асуудал шийдэгдээгүй ч хамтлаг 2025 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ хийж эргэн ирэх нь хэвээрээ гэж мэдэгдсэн байна.