horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Ачаа тээврийн жолооч нарын зөвшөөрлийн бичгийг квотоор олгож болзошгүй байна 

post-img
<p>Хилийн бүсд тээвэрлэлт хийдэг&nbsp; жолооч нар нэг болон олон удаагийн аюултай ачааны гээд&nbsp; С,D,E,F төрлийн зөвшөөрлийн бичгүүдийг авдаг. &nbsp;Өмнө нь өдөрт 400 тээврийн хэрэгсэл хилээр&nbsp; нэвтэрдэг байсан бол Засгийн газрын шийдвэр гарч Замын-Үүд боомтыг&nbsp; 24 цагаар ажиллуулах болсноор өдөрт том ачааны 700 автомашин нэвтрэх болжээ. Улмаар зөвшөөрлийн хуудас дууссан тул &nbsp;Замын-Үүдийн боомтод ачаа тээврийн автомашины урт дараалал үүссэн талаар жолооч нар мэдээлсэн. Тэгвэл өчигдрөөс&nbsp; эхлэн олон болон нэг удаа нэвтрэх С, D зөвшөөрлийг хуудсын тоог нэмэгдүүлсэн гэсэн боловч нөхцөл байдал сайжраагүй гэдгийн жолооч нар мэдээлж буй.</p> <blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow"> <p>Жолооч нарын төлөөлөл “Хилээр орох гэсэн 2000&nbsp; гаруй автомашин байна. Нөхцөл байдал сайжраагүй. &nbsp;3000 зөвшөөрөл ирсэн гэх мэдээлэл байгаа ч он дуустал 20-30 жолоочид&nbsp; олгох гэнэ.&nbsp; Уул уурхайн яамнаас зөвшөөрлийг олгодог болсноор ийм хүндрэл гарсан” гэлээ.</p> </blockquote> <p>Харин уг асуудлыг хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авах талаар АТҮТ-ийн ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат дараах тайлбарыг өглөө.</p> <figure class="wp-block-image size-full"><img loading="lazy" decoding="async" width="663" height="437" src="https://admin.time.mn/wp-content/uploads/2024/11/ATVT-.png" alt="" class="wp-image-66661" srcset="https://admin.time.mn/wp-content/uploads/2024/11/ATVT-.png 663w, https://admin.time.mn/wp-content/uploads/2024/11/ATVT--300x198.png 300w" sizes="auto, (max-width: 663px) 100vw, 663px" /></figure> <p>Замын-Үүд гэж тусгайлан заасан 5000 С зөвшөөрөл, 50 мянган Д зөвшөөрлийн&nbsp; бичиг авсан. Замын-Үүдэд хуваарилагдсан ч дууссан. Хятадаас нэмж бичиг өгөх боломжгүй гэх тайлбарыг өгсөн. Ямартай ч Зам тээврийн хөгжлийн яамнаас эхний ээлжид&nbsp; 3000 зөвшөөрлийн бичгийг олгосон” гэв. &nbsp;</p>
0/1000