Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн “Алсын” гэдэг газар ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, зорчигч нас барсан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 20:37 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Улаанбаатар-Дорноговь” чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн эзэмшлийн “Маяти” загварын ачааны автомашины араас “Соната-6” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ мөргөж, иргэн Г /26 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг ажиллаж цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
2024-11-12 13:47:01
hohinee yum uzeegu lalar goe uhej