horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

BTS хамтлагийн гишүүн Жимин “MTV Europe Music Awards”-аас шилдэг К-поп уран бүтээлчийн шагнал хүртлээ 

post-img

Европын хамгийн том хөгжмийн шагнал гардуулах ёслол бол MTV Europe Music Awards юм. Өнгөрсөн жил BTS хамтлагийн гишүүн Жонгүг энэ наадмын шилдэг К-поп уран бүтээлч номинацид түрүүлж байсан бол энэ жил Пак Жимин хүртэж шилдэг уран бүтээлчийн цомын эзэн болж байна.Европын MTV шагнал гардуулах ёслолд шилдэг К-поп төрөл 2021онд буй болсон бөгөөд тухайн жилдээ BTS хамтлаг энэхүү цомыг хүртэж байжээ.

Жимин өнгөрсөн 7-р сард ‘MUSE’ бие даасан хоёр дахь цомгоо гаргасан бөгөөд цомгийн “WHO” дуу нь цацагдсанаасаа хойш 4 сарын дараа ч хөгжмийн чартуудаас буулгүй тогтвортой нэр хүндээ хадгалсаар байсан юм. “Who” дуу нь Жиминд солон уранбүтээлчийн хосгүй амжилтыг авч ирсэн бөгөөд түүний соло дууны хамгийн өндөр байр суурийг эзэлж байна.

0/1000