horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

“The Mongolz” дэлхийн чансааны 9 байрт орж рекорд тогтоов

post-img

Саяхан “Thunderpick Championship” тэмцээнд түрүүлж 500 мянган долларын эзэд болсон “The Mongolz” HLTV ийн чансаагаар Дэлхийд есдүгээр байрт эрэмбэтэй болоод байна. Ингэснээр HLTV-ийн түүхэнд чансаагаараа өндөр амжилт үзүүлсэн Азийн анхны баг боллоо. Тэднээс өмнө Ази тивийн ямар ч баг ийм амжилт гаргаж байгаагүй юм.    

The Mongolz “Thunderpick Championship”-д Норвегийн Heroic багийг хожиж аваргын цом өргөсөн. Тэгвэл тэдний хожсон Heroic Дэлхийн чансааны наймд буюу манай багийн өмнө жагсаэж байна. Харин Украины Natus Vincere баг чансаагаараа Дэлхийг тэргүүлж байна.

0/1000