horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Манай улсын 1,7 сая иргэн апплекэйшний зээлтэй байна

post-img

Иргэдийн авсан зээл өмнөх онтой харьцуулахад өсжээ. Тодруулбал, 2023 онд хувийн хэвшлийн зээл 10.9 их наяд төгрөг байсан бол 2024 онд 13,9 их наяд төгрөгт хүрч 22 хувиар өсжээ. Харин иргэдийн зээл 2024 онд 14,8 их наяд төгрөгт хүрч энэ оны 9 дүгээр сарын байдлаар 21,1 их наяд төгрөгт хүрч 42,6 хувиар өсжээ. Энэ дүнг 8 жилийн өмнөхтэй харьцуулахад хувийн хэвшлийн зээл 95,6 хувиар иргэдийн авсан зээл 286,3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн зээл тогтвортой байгаа бол аж иргэдийн авч байгаа зээл тогтворгүй байгаа гэж эдийн засагчид  үзжээ.

Зээлийн тогтворгүй харьцаа нь ажилгүйдэл, ажлын байрны хомсдол үүсгэх, аж ахуйн үйл ажиллагаа хумигдах зэрэг эрсдэлүүд үүсгэдэг байна.

Манай улсын 1,7 иргэн гар утасны апплекэйшний  зээлтэй буюу 991,5 тэрбум төгрөгийн зээл авсан аж. Манай улсад Банк бус санхүүгийн зээл олгодог 59 апплекэйшн бүртгэлтэй байна.

Манай улс дахь зээлийн төрлийг судалж үзвэл 1.1 их наяд төгрөгийн зээл нь тэтгэврийн зээл байна. Нэг хүн 4.4 сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна гэх судалгаа бий. Харин автомашины зээл 7.1 хувиар буурчээ.

31
0/1000