2024 оны 9 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар, өмнөх сараас 4.0 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар тус тус өсчээ.
2024 оны 9 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.39 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.6 сая төгрөгийн үнэтэй байгаа бол хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.91 сая төгрөгийн үнэтэй байна.
ЗУРАГ 1. ШИНЭ ОРОН СУУЦНЫ ДУНДАЖ ҮНЭ, 2024 оны 9 дүгээр сард, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2
ЗУРАГ 2. ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ДУНДАЖ ҮНЭ, 2024 оны 9 дүгээр сард, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2
2024 оны 9 дүгээр сард шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 19.8 хувь (659.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Чингэлтэй дүүрэгт 8.8 хувь (331.7 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна. Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 28.9 хувь (1102.4 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Чингэлтэй дүүрэгт 8.9 хувь (376.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.