Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б. Оюунжаргал
Зайсангийн нэг хотхоны уснаас гэдэсний савханцар нян илэрчээ
- 2024/11/13
- •
- 8 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина
<p><strong>Зайсангийн гүүрний урд хэсэгт бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан айлуудын ундны усны асуудлыг хэрхэн шийдэх талаар Усны газрын дарга З.Батбаяр байр сууриа илэрхийлжээ. </strong>“Хамгийн сүүлд есдүгээр сард Зайсангийн нэг хотхоны уснаас дээж авч, шинжилгээ хийлгэхэд гэдэсний савханцар нян илэрсэн. Цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбогдсоны дараа энэ асуудал шийдэгдэнэ. Зайсангийн гүүрний доорх бохир усны шугамыг шинэчилсэн ч хотхон бүрд холбогдсон шугамууд чанарын шаардлага хангаж байгааг шалгах хэрэгтэй. </p>
<blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow">
<p>Үүнээс гадна шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орвол усны хэрэглээ нэмэгдэнэ. Учир нь Улаанбаатар хотод гүний худгийн тоо нэмэгдээд байна. Өнгөрсөн жил 17,000 гүний худагтай байсан бол жилийн дотор 1,000-аар нэмэгдэж, 18,000 орчим болжээ.</p>
</blockquote>
<p>Жорлонгийн дунд ухсан гүний худгуудын ус нь бохирдолтой. Усны төлбөр төлөхгүйн тулд энэхүү гүний худгийн усыг ААН, байгууллагууд ашиглаж байгаа хүндрэлүүд бий болсон” гэлээ. </p>
13
- Шинэ
- Хандалттай