horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Д.Өсөхжаргал: Нарансэвстэйн боомтыг ашиглаж эхэлбэл 4.6 сая га говийн экосистем мөхнө

post-img

“Мэргэжлийн эх сурвал жуудаа сонсъё” уулзалтаар өчигдөр /2024.11.12/ Наран сэвстэйн боомтын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Уулзалтад МУИС-ийн Биологийн тэнхимийн зөвлөх профессор Р.Самъяа, Биологийн ухааны доктор, МУИС-ийн багш Д.Өсөхжаргал, зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд, ХААИС-ийн багш, доктор, ургамал судлаач Ж.Ундармаа, судлаач Т.Цэрэн нар оролцож Нарансэвстэйн боомтыг нээхтэй холбоотойгоор санал бодлоо илэрхийллээ.

Говийн их дархан цаазат газар анх 1975 онд байгуулагдсан. Уг газар нь А, Б гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд Нарансэвстэйн боомт нь А хэсэгт байрладаг. 4.6 сая га талбай бүхий уг дархан цаазат газар нь мазаалай, хавтгайн мэнд үлдсэн цор ганц түшиц нутаг. Мөн энд нэн гандмал бөгөөд дэлхийд цор ганц алтайн өвөр говийн экосистем онгон дагшин хэвээр хадгалагдаж байдаг. Гэтэл энэ боомтыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нээх тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж санаачилж, баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байгаа юм. Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж, эрдэмтэн судлаачдын төлөөлөл УИХ-ын 126, Засгийн газрын дөрвөн гишүүнд захидал хүргүүлсэн.

Энэхүү асуудлаар эрдэмтэн судлаачдын төлөөлөл дараахь байр суурийг илэрхийллээ.

МУИС-ийн Биологийн тэнхимийн зөвлөх профессор Р.Самъяа:

Говийн их дархан цаазат газрын ихэнх хэсэг нь хэт гандуу цөл байдаг. Тийм ч учраас гандуу, хуурай уур амьсгалд дасан зохицсон үй түмэн ургамал, амьтан тэнд бий. Түүнийг олж харах хүн нь харна, харахгүй нь харахгүй. Тиймээс харахгүй хүнд энэ газар эзгүй цөл бол хардаг хүнд үнэ цэнэтэй. Амьтад хилээр нааш цааш чөлөөтэй нэвтэрч байх ёстой. Нарансэвстэйн боомтыг нээхдээ дархан цаазат газрыг тойруулж зам тавьж, замынхаа хажуугаар тор татах тухай яригдаж байна. Энэ нь амьтдын шилжилт хөдөлгөөнийг бүрмөсөн тус гаарлах хүчин зүйл болно. Дэлхийд биологийн олон янз байдал, амьтад устаж байгаа таван үндсэн шалтгааны нэгдүгээр шалтгаан нь амьдрах орчны хомсдол доройтол, тусгаарлалт. Монголчууд бид говийн экосистемийг хамгаалах, ховор амьтдыг хамгаалахад анхаарах ёстой. Биологийн ухааны доктор,

МУИС-ийн багш Д.Өсөхжаргал:

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Тэнд хүн, амьтан байхгүй, ер нь юу ч байхгүй эзгүй цөл. Та нар очоод хараарай” гээд байгаа. Говийн их дархан цаазат газарт анх 1943 онд судалгаа хийсэн хүмүүс “Энэ газар заавал хамгаалалтад байх ёстой” гэж хэлсэн удаатай. Үүнээс гадна 1962 оноос хойш Монголд тасралтгүй 60 жил ажиллаж байгаа МонголГерманы биологийн иж бүрэн экспедиц гэх мэт 10 гаруй улсын 50 гаруй жилийн хугацаанд хийсэн бүх судалгааны үр дүн говийн их дархан цаазат газар хэчнээн гайхамшигтайг илтгэдэг. Гэтэл үүнийг хоёрхон сарын дотор “Энд юу ч байхгүй” гэж тодорхойлсон.

Би 50 мянган га талбайтай Хулстайн байгалийн цогцолбор газарт 2002 оноос хойш 20 жил ажилласан. Өөрөөр хэлбэл, говийн А Хулстайн байгалийн цогцолбор газраас 130 дахин том. Хулстайн байгалийн цогцолбор газрыг 12 байгаль хамгаалагч зунд нь мотоциклоос буухгүй, өвөлд нь мориноос буухгүй хамгаалсаар байхад 1992 онд 17 байсан булаг 7 болж, алтан шонхорын 14 үүр байсан бол одоо дөрөв болж цөөрсөн. Үүнээс гадна ихэнх ойгоо алдсан. Уулын хээр газрыг ашиглахад энэ хэмжээний баялгийг алдаж байхад Нарансэвстэйн боомтыг ашиглаж эхэлбэл говийн А буюу 4.6 сая га говийн экосистем мөхнө. Тахь, хавтгай, мазаалай гуравт нэг онцлог бий. Тахийг 100 жилийн өмнө монголоос тээвэрлээд Европт авааччихсан байсан. Одоо хавтгай, мазаалай хоёр уствал бидэнд амьтны хүрээлэн, нөөц газар болон генетикийн нөөц байхгүйд хүрч энэ амьтад бүрэн устана. 1778 онд Богд хааны зарлигаар Богд хан уулын дархан цаазат газрыг дархлан цаазалсан байдаг. Энэ газрыг дэлхийн анхны тусгай хамгаалалттай газар гэж албан ёсоор үздэг. Дэлхийн хамгийн ууган, албан ёсоор дархалж цаазалсан тунхаг нь олдсон Богд хан уулаа алдаж, дараа нь дэлхийн цор ганц, дахин давтагдашгүй говийг алдаж байгаа бол үлдсэн 120 тусгай хамгаалалттай газраа алдах эрсдэлтэй. Засгийн газрын шийдвэр гарсан энэ газрыг ухна, түүгээр зогсохгүй хөндлөн зам тавихгүй гэсэн баталгаагүй болно. Монгол орны хэмжээнд нийт 39, БНХАУ-тай хиллэдэг 4709 километрт 13 боомт бий. Эрдэмтэн, судлаачид бүх боомтыг эсэргүүцээгүй. Цорын ганц Нарансэвстэйн боомтыг нээхийг л эсэргүүцэж байна. Дархан цаазтай газрын дэглэм хамгийн чанга байдаг. Ажиглах байдлаар судалгаа хийхээс бусад бүх үйл ажиллагаа явуулахад хориотой байдаг. Ялангуяа хязгаарлалтын бүстэй бол уламжлалт мал аж ахуйгаас бусад бүх үйл ажиллагаа хориотой байтал ингэж хууль зөрчсөн төсөл оруулж ирчихээд үүнийгээ улсын бодлого мэтээр яриад байж болохгүй. Энэ бол яавч улсын бодлого биш гэв.

Уг уулзалтыг байгаль хамгаалах чиглэлд ажилладаг эрдэмтэн судлаач, сэтгүүлчид зохион байгуулсан юм.

Ө.Анхзаяа

30
0/1000