horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Хөвсгөлийнхний цахилгаан, дулааныг хязгаарлав

post-img

Булган-Мөрөн чиглэлийн 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ. Уг гэмтлийг засах зорилгоор “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн Хангайн бүсийн салбар өнөөдөр Хөвсгөл аймгийн хэмжээнд 11:00-16:00 цагийн хооронд цахилгаан түр хязгаарлав.

Хөвсгөл аймгийн хэмжээнд цахилгаан хэрэглэдэг 20.936 айл, аж ахуйн нэгж байна.

Энэ үеэр эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг цөөн хэрэглэгчийг дулаанаар аваарын байдалтай хангаж, бусад хэрэглэгчийн дулааныг хаасан байна.

0/1000